2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Хүний эрхийн дэд хорооны дарга боллоо


УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Хүний эрхийн дэд хорооны дарга боллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай өнөөдөр асуудал хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулав. Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.