2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв. Үүнд сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих болон хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр өндөр болохыг дурдсан байна.

 

“НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь  Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллага хоорондын 2012-2016 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд амжилттай хэрэгжиж байгааг онцлов. Энэхүү тусламжийн хүрээнд туссан хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор 2008-2021 онд хэрэгжих Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулж байна.

 

Мөн 2017 оноос хэрэгжиж эхлэх ”НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газар идэвхтэй оролцож, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотолжээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.