2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

“Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

“Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй” хэмээн шүүмжилсэн нь тус телевизийн уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Тэд УИХ-ын дарга З.Энхболдод хандаж шаардлага гуйхыг хүртэл шаардсан юм.  Тэгвэл өнөөдрийн хуралдаанд З.Энхболд дарга үүнд тайлбар өгч, МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа.  Тэрбээр “Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Нэг телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй. Архидалт, аймшигтай,замбараагүй байдаг гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг.Харин уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт хүсч байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй” гэлээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.