2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хамгийн залуу гишүүн ”Алтангадас”-аар шагнууллаа

Хамгийн залуу гишүүн ”Алтангадас”-аар шагнууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Хамгийн залуу гишүүн ”Алтангадас”-аар шагнууллаа Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд төр засгаас олон хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, одон, медаль гардуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж, Ц.Элбэгдоржийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Өдгөө 35 настай О.Содбилэг гишүүн 2012 оны УИХ-ын сонгуульд төрж өссөн нутаг Эрдэнэт хотод өрсөлдөж, УИХ-д сонгогдсон. Тэрбээр МАН-д 2007 онд элссэн байна. Үүнээс өмнө идэр залуу байхаасаа МАН-ын дэргэдэх Оюутны холбооны удирдлагад  ажиллаж, дараа нь Нийслэлийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан билээ. Тэрбээр хүүхэд байхаасаа нийгмийн идэвх зүтгэлтэй байсан нь өдгөө ч хамгийн залуу УИХ-ын гишүүн байхад нөлөөлсөн байж таарна. Залуу гишүүний хувьд гадаадын сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй ирээдүйтэй улстөрч болон төлөвшиж байгаа нь ажиглагддаг.

Тэрбээр Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд төгссөн бол   2002-2006 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн. Эдийн засгийн чиглэлээр УИХ дотроо л урдаа барих боловсролтой, мэдлэгтэй гишүүн юм.  Англи, Орос, Герман хэлтэй.  Түүнээс гадна эрхэм гишүүн спортоор хичээллэх сонирхолтой. Тэр ч битгий хэл  Олон улсын уулын цанын нэгдүгээр  зэрэгтэй.

Одоогоор  Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол ардын намын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа.  УИХ-ын залуу гишүүд дундаа толгой цохих мэдлэгтэй, туршлагатай түүнийг  төр засаг “Алтан гадас” одонгоор шагнасан нь нүдээ олсон шагнал болж гэж үнэлэхээр байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.