2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна

ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна


Засгийн газрын XIII байр буюу Энхтайваны гүүрний доорхи Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд болон УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны зарим гишүүд ЗТЯ-ны байртай танилцсан юм. Энэ үеэр ЗТЯ-ныхан байраа суллаж өгөх сонирхолгүй байна гэх мэдээлэл цацагдах болсныг тус яамныхан үгүйсгэж, хүүхдүүдэд шаардлагатай, хүрэлцээ муутай байгаа хүүхдийн эмнэлгийг байгуулахыг дэмжиж байгаагаа хэллээ. Хэдийгээр энэ байр хүүхдийн эмнэлэг болоход зориулалтын бус ч гэлээ Засгийн газрын шийдвэрийг дэмжиж ажиллах нь ЗТЯ-ныхны үүрэг юм. Тус яам байраа суллаж, ССАЖЯ-ны байрлаж байсан байранд нүүж очно гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ирэх оны төсвийн тодотголд хүүхдийн эмнэлэг болгох ЗТЯ-ны ажилтнуудыг нүүлгэх, байрыг суллах болон хүүхдийн эмнэлгийн ажлыг эхлүүлэх асуудлыг төсөвт суулгах шаардлага байгааг хэлж байсан.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.