2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

 

Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах хүмүүсийг дэд сайдаар томиллоо.

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүхийг;

2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг;

3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэвийг;

4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэлийг;

5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделханыг;

6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөрийг;

7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмааг;

8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нарыг;

9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержаныг;

10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг;

11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуягийг;

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг;

13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзоригийг;

14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатарыг;

15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг тус тус томиллоо.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томиллоо.

Дараах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын;

2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;

3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;

4.Равжихын Эрдэнэбүрэнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

5.Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын;

6.Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын;

7.Даваадоржийн Дэлгэрцогтыг Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

8.Пүрэвдоржийн Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

9.Аюурзанын Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын.

Дараах албан тушаалтнуудыг шинээр томиллоо.

1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;

3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;

4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт.

Чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга нар, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.   

Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Гишүүдэд:

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
    Барилга, хот байгуулалтын сайд
    Аж үйлдвэрийн сайд
    Зам, тээврийн сайд
    Хүнс, хөдөө аж ахуйн сайд
    Уул уурхайн сайд
    Эрчим хүчний сайд
    Эрүүл мэнд, спортын сайд
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Хууль зүйн дэд сайд         
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
    Тагнуулын ерөнхий газрын дарга
    Хил хамгаалах ерөнхий газрын дарга
    Цагдаагийн ерөнхий газрын дарга
    Гаалийн ерөнхий газрын дарга
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
    Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
    Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.


 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.