2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайдуудыг томилно

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайдуудыг томилно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайдуудыг томилно

 

Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр 16.00 цагт хуралдах товтой байна. Энэ хурлаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэх аж. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж долоон дэд сайдын нэрээ тодруулаад байгаа юм. Тухайлбал, Г.Тэмүүлэн, Н.Атармаа, Х.Баделхан, Я.Төмөрбаатар, Н.Оюундарь, Б.Мөнхбаатар, Б.Батзориг нарыг тодруулжээ. Харин АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулах юм.

Мөн ИЗНН-аас намын дэд дарга М.Хүрэлсүхийг дэд сайдад зүтгүүлэхээр болжээ. МАХН-ын хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд асан Б.Тулгыг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр болж, шийдвэрээ гаргаад байна. Харин Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН хүнээ нэр дэвшүүлэх юм байна. Дэд сайд нарын нэрс тодорхой болсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.