2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Засаг даргын асуудал төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд яригдаж эхэллээ

Засаг даргын асуудал төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд яригдаж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Аймгийн Засаг дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх нь тодорхой болсон энэ өдрүүдэд дараагийн Засаг ноён хэн байх вэ, хэний хүн тодрох бол гэсэн горьдлого, хүлээлт Эрдэнэт хотод үүсээд байна. АН-ын фракциудын зүгээс аймгийн Засаг даргын суудлын төлөө өөрсдийн гэсэн хүнээ гаргахыг хичээж байгаа ч энэ удаад УИХ-ын дарга З.Энхболдын амыг харж байгаа. Спикер З.Энхболдын хувьд АН-ын дарга төдийгүй “Шонхор” фракцын тэргүүн. АН дахь “Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн гээд дурьдвал өнөөдөртөө Монголын улс төрд хамгийн гол тоглогч. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга хэн байх, ямар хүнийг дэвшүүлэх эрх нь “Шонхор” фракцид хадгалагдаж байгаа. Аймгийн АН дахь “Шонхор” фракциас хэн нэгнийг аймгийн Засаг даргаар тодруулаад асуудлыг амархан шийдчих боломж, гарц байгаа ч энэ удаад Орхон аймгийн Засаг дарга хэн байх вэ гэдэг шийдэл төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд халуухан яригдаж байна. Тэр тусмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын дунд та бидний хувь заяаг 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл ямар хүний гарт атгуулах вэ гэдэг хөзөр нуугдаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар одоохондоо тус бүртээ нэг нэг хүний нэрийг гартаа атгаж байгаа гэнэ. Хэн нэгнийх нь хүн гарлаа гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг дуугүй батламжилна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, Орхон аймгийн АН-ын дэргэдэх “Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн Ч.Баттуяагийн нэр байгаа бололтой. Ингэхэд Ч.Баттуяа захирлын нэрийг аймгийн Засаг даргад хэн дэвшүүлж, улмаар Ерөнхийлөгчийн дэмжлэгт оруулав гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч байна.

       2016 оны сонгуулиар манай аймагт нэр дэвшихээ албан бусаар зарлаж, зарим тохиолдолд Орхон аймгийн 90 гаруй мянган иргэнийг сонгуулиар амлан аваад байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн М.Батчимэг. Хатагтай М.Батчимэг Өвөрхангай аймгийн уугуул. 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин гишүүн болсон М.Батчимэгийн хувьд 2016 онд дахин тийм боломж гарахгүй учраас “Шатрын өрөг дэх Монгол” номоороо орхончуудтай танилцаж, байсхийгээд л Эрдэнэтэд үзэгддэг болсон. Хамгийн сүүлд гэхэд ойрмогхон хоёр удаа хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлын дараа “М.Батчимэг гишүүн Орхон аймгийн АН-ын дарга болох гэнэ. Чуулганаас бусад өдөр Эрдэнэтэд ажиллаж, амьдрах юм байна” гэсэн мессеж Эрдэнэтээр ниссэн. М.Батчимэг гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Орхон аймагт нэр дэвших учраас нэг нутаг усны Ч.Баттуяаг аймгийн Засаг даргад дэвшүүлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дэмжүүлж нэрийг нь АН-ын дарга З.Энхболдод хүргүүлээд байгаа аж. Нөгөө талаас нь харвал З.Энхболд дарга ч Өвөрхангайн хүн. Тиймээс Ч.Баттуяагийн өмнө ногоон гэрэл асаж байгаа мэт харагдавч З.Энхболд даргын гарт өөр хүний нэр байгаа ажээ. Мөн л “Шонхор” фракцийн хүн. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн нэрийг УИХ-ын дарга З.Энхболд гартаа атгаж байгаа бололтой. Б.Батхуягийг аймгийн Засаг даргад зүтгүүлж байгаа хүний нэг бол УИХ-ын экс гишүүн Д.Одхүү. Д.Одхүү бол З.Энхболд даргын хүн. Энэ өнцгөөс нь харвал З.Энхболд дарга Б.Батхуягийн нэрийг гартаа лавхан гэгч нь атгачихаад байгаа болов уу.

 

Үргэлжлэлийг ERDENETNEWS.mn ээс уншаарай...

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.