2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Олон улсын далайн байгууллагын үндэсний зөвлөгөөнийг нээж, амжилт хүсэв

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Олон улсын далайн байгууллагын үндэсний зөвлөгөөнийг нээж, амжилт хүсэв

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын далайн байгууллагын үндэсний сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү энэхүү зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс ОУДБ-ын гишүүнээр 1996 онд нэгдэж орсон бөгөөд гишүүн хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж өнөөдрийг хүртэл нийт288 862.08 ам.долларын гишүүнчлэлийн татварыг төлөөд байна.Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч 2003 оноос хойш өнөөдрийг хүртэлМонгол Улсын далбаан дор 2500 гаруй хөлөг онгоц аялсанаас өнөөдрийнбайдлаар 522 хөлөг идэвхтэй аялж байна. Бид Олон Улсын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж Олон Улсын 20 гаруй конвенцид нэгдэж орсон ба дөнгөж хоёр долоо хоногийн өмнө ОлонУлсын Хөдөлмөрийн Байгууллагын “Далайчдын хөдөлмөрийн тухай” 2006 оны конвенцид нэгдэж орлоо.

Энэ удаагийн Үндэсний сургалт зөвлөгөөн нь Монгол Улсыг ОлонУлсын Байгууллагын өмнө нэгдэж орсон хууль эрх зүйн хэм хэмжээгээрхүлээж буй үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад дүгнэлт өгөх Аудитын үйлажиллагаанд бэлтгэх, үндэсний боловсон хүчнийг чадавхижуулах чухал хүчин зүйлболж байна” хэмээн онцлоод сургалт, зөвлөлгөөний арга хэмжээнд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Олон улсын далайн байгууллагын зөвлөх Моин Ахмед нар оролцож байна.

Дашрамд дурьдахад, Шведийн Малмо хотноо байрладаг Олон улсын Далайн тээврийн их сургууль (World Maritime University)-д суралцагч монголчуудын тоо нэмэгдэж Далайн тээврийн эрх зүй, бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах болсон нь далайд гарцгүй хөгжиж буй орны статустай манай улсын хувьд олон улсын далайн байгууллагын анхаарлыг татах болжээ.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.