2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ж.Эрдэнэбат: 600 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай

Ж.Эрдэнэбат: 600 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Ж.Эрдэнэбат: 600 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай

 

МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.

С.Бямбацогт “Бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголтой холбоотой асуудал болон Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайдаас мэдээлэл сонслоо. Өнөөдөр төрийн сан хасах 717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт 3.1 их наяд орчим дотоод өртэй байна. Үүнтэй холбогуулж МАН-ын бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулж эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгүүлэхээр болсон.

Мөн  Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сан зэрэг хөтөлбөрүүдийн зарцуулалтыг ил тод болгох үүднээс ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

“Дэд сайдад нэр дэвших хүмүүсийн нэр албан ёсоор тодорсон уу” гэсэн асуултад “Бүлгийн хурлаар дэд сайдуудын нэрсийн талаар ярилцаагүй. Дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын олон гишүүн байгаа. Тэр олон хүнд ямар шалгуур тавих вэ гэдгийг МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүддээ танилцуулж, мэдээлэл хийсэн. Өрсөлдүүлэх зарчмаар дэд сайдыг сонгоно.  Гэхдээ ажлын туршлага, МАН-ын төлөө сэтгэл зүрхээ гаргаж байсан уу үгүй зэрэг олон шалгуурыг тавьж байж дэд сайдад нэр дэвшүүлэхээр шийдсэн” гэсэн хариулт өгсөн.
 
Он дуусахаас өмнө 600 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай

Сангийн сайд Ж.Эрдэнэбат улс орны эдийн засгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Маш олон санхүүжих зардлууд ар араасаа хүлээгдэж байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байгаа. Шинэ ор гарахад арван хэдхэн хоног дутуу байна. Энэ богино хугацаанд 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлага Сангийн яамны өмнө тулгарсан. Манайд орлого төвлөрүүлдэг хэдхэн байгууллага бий. Тэдгээр байгууллагууд энэ сардаа багтаад төвлөрүүлэх ёстой орлогоо гүйцээнэ гэдгээ мэдэгдсэн.

Харамсалтай нь орлогын төлөвлөгөө өмнө нь нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ зарцуулалтыг бүрдүүлэх асуудалд хүнд байна. Он дуусахаас өмнө 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаас 300 нь урсгал зардал, 300 нь хөрөнгө оруулалтын зардал.

Бидний тооцоолсноор 300 орчим тэрбум төгрөгийн орлого оруулах боломж бий. Үлдсэн 300 тэрбумыг ямар эх үүсвэрээс яаж олох вэ гэдэг дээр Засгийн газар шийдвэр гаргана” гэлээ.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.