2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

УИХ-д эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй олон гишүүн бий. Түүний нэг нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг гэж хүмүүс ярьдаг. Тэрбээр өчигдөр өөрийн сонгогдсон СХД-ийн хүүхдийн эмнэлэгт очиж ажилласан байна. Эмнэлэгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан тэрбээр энэ үеэр цочирдом мэдэгдэл хийж олныг гайхашруулав. Тодруулбал тэрбээр манай дүүргийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа. Дээрээс нь БГД-ийн хүүхдүүд маш ихээр нэмэгдэж хэвтэж байна. СХД-ийн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн гуравны нэг нь Баянгол дүүргийн хүүхдүүд байгаа. Тиймээс БГД хүүхдүүдээ татаж авах шаардлагатай байна гэж хэлэв.

 


Хөхөө өвлийн хүйтэнд өвчиндөө шаналж эмнэлэг бараадаж ирсэн амьтны нялх үрсийг дүүргээр нь ялгаварлаж явах ёстой гэж ярьж буй нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй хариуцлагагүй мэдэгдэл гэж эцэг, эхчүүд үзэж байна. БГД-ийнхэн хүүхдээ авах шаардлагатай гэж хэлж буй нь хүүхдээ аваад явцгаа гэж хэлж буйгаас ялгаа юу байна вэ?

Эмнэлэгийн орчин Сирийн иргэний дайныг санагдуулам байдалтай байгааг хүн бүр мэднэ. Тиймээс ч эцэг, эхчүүд ч нөхцөл байдалтайгаа эвлэрээд коридорт шалан дээр хүүхдээ тэврээд дуугүй л сууж байна. Ер нь эмнэлэгийн хүрэлцээ муу байгаа нь төрийн толгойд суусан шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ажлаа хийж чадаагүйнх. Муу засаг төрийн гайг биеэрээ амсаж буй иргэдэд дээрээс нь ингэж хатуурхах шаардлага байсан уу. Үүнд таны ч оролцоо байгаа шүү. Учир нь та УИХ-ын 76 гишүүний нэг. Гандан болон хогны ногоон уутанд тав, зургаан тэрбумаар нь өгөх төсвийг та нар л батлаа биз дээ.

 

Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

 

Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

 

Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

 

 

 

Эх сурвалж :

 

Л.Эрдэнэчимэг гишүүн өвчтэй хүүхдүүдийг ялгаварлав уу?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.