2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Байшин дээр онгоц унаж хоёр хүн амь алджээ

Байшин дээр онгоц унаж хоёр хүн амь алджээ

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

АНУ-ын Коннектикут мужийн Ист-Хэвен хотод баасан гаригт "Турбо коммандер 690-би” маркийн хөнгөн онгоц орон сууцны байшин дээр унаснаас хоёр хүн амь алдсан байна.

Онгоц унасны дараа байшинд түймэр гарахад тэнд нэг нас, 13 настай хоёр хүүхэд байсан юм байна.  Ист-Хэвен хотын дарга Жозеф Матурогийн хэлснээр бол аврагчид хоёр цогцос гаргаж ирсэн боловч тэдний насыг тодорхойлох аргагүй байжээ. Барилгын нурангийг бүрэн цэвэрлэж дуусахаар яг хэдэн хүн өртсөнийг тодорхойлно гэжээ.  Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол онгоцонд нисгэгчээс гадна өөр хүмүүс ч бас явсан бололтой. Нью-Жерсигээс нисч Нью-Хэвенд газардах ёстой байсан онгоцны ослын улмаас орон сууцны хоёр байшин сүйрч, түймэр дэгджээ.

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.