2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно


Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 
“АЛТАН САРНАЙ-2014” ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ "БИД НЭГ МОНГОЛ" УРИАН ДОР БОЛНО
      

Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болно. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Харин энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “БИД НЭГ МОНГОЛ” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

 

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГААР шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “АЛТАН САРНАЙ-2014” наадмын зорилго юм. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Тухайлбал: 

              
1.     Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн


2.     Соёл урлагийн салбарын оны онцлох хүн


3.     Спортын салбарын оны онцлох хүн


4.     Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн


5.     Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн


6.     Бизнесийн салбарын оны онцлох хүн


7.     Дэлхийн монгол хүн


Тиймээс оны онцлох хүнээр тодруулах хүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг www.altansarnai.mn сайтад байршуулж, дэмжиж буй хүнийхээ төлөө саналаа өгөхийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос олон нийтэд уриалж байна.

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

Оны тэргүүн "Алтан сарнай 2014" наадам болно

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.