2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдээ өнөөдөр УИХ-д өргөн барина гэж эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 11 хоногийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн мэдүүлэхээр болж байна. Засгийн газрын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдээ өргөн барина бүтцийн тухай хуулиас харахад 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоногийн дараа Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлж байсан бол С.Баяр зургаа хоног, Ц.Элбэгдорж 33 хоног, Н.Энхбаяр найм хоногийн дараа Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлж байжээ. УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон. Үүгээр сайд нарын нэр тодорхой болох байсан ч намуудад хамтран ажиллах санал хүргүүлсний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орохоор болжээ. Тодруулбал энэ оны аравдугаар сарын 7-нд батлагдсан 13 яамдын тоонд өөрчлөлт орох нь тодорхой болоод байгааг УИХ-ын гишүүд онцолж байна. Тиймээс эхний ээлжинд бүтцээ батлуулсны дараа бүрэлдэхүүний тухай хуулиа батлуулах хэрэгтэй болж байна.

 

Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад гурав хоног үлдээд байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг "УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд томилно" гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна энэ даваа гарагт болсон Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг тус намын гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.