2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » Л.Энх-Амгалан гишүүний шинэ бизнес санаа

Л.Энх-Амгалан гишүүний шинэ бизнес санаа

Нийтлэлийн төрөл: Улс төрч

Л.Энх-Амгалан гишүүний шинэ бизнес санаа

Эрхэм гишүүн саяханаас Мон­голд орон зай нь чөлөөтэй байгаа нэгэн бизнесийн санаа олжээ. Түүний энэ санаа ухаалаг гар утас, таблетад зо­­риул­сан кон­тент хөг­жүүлэлт гэнэ.

 

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Android-ийн Play Store дээр олигтой монгол аппликэйшн байхгүй юм. Контентийн бизнес хэзээ манайд хегжих бол. Уг нь орон зай нь бэлэн байна” хэмээн жиргэсэн.

 

Түүнчлэн зарим нэг жиргээчээс “Монгол контентийг хэрхэн Samsung, Apple болон бусад ийм зах зээлд гаргаж ирэх вэ. Ямар нэг санаа оноо байна уу” хэмээн асуужээ.  Түүний хэлсэнчлэн энэ бол үнэхээр ашигтай бизнес. Одоо хүн бүр л ухаалаг утастай болсон.

 

Түүнийгээ дагаад ч хэрэглээ нь өндөрсөж аль болох монгол аппликэйшн хэрэглэхийг илүүд үзэх болж. Аргагүй л бизнесмен хүний зан гаргаж шинэ бизнесийн санаа гарган, зах зээлийг нь хүртэл хараад амжжээ. Удахгүй түүнийг энэ салбарт хүч үзвэл гайхаад хэрэггүй бололтой.

 

Эх сурвалж: 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.