2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ээлжит бус чуулган ирэх сарын эхээр хуралдана

Ээлжит бус чуулган ирэх сарын эхээр хуралдана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Эдийн засаг "хямралд” орж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн төлөөллийг хуралдуулахад хүрээд байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг олон хүн хүлээж буй. УИХ дахь сөрөг хүчний зүгээс ч хэд хэдэн удаа шаардаж, ээлжит бус чуулганыг даруйхан хуралдуулахыг хүссэн. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 02-06-ны хооронд хуралдуулахаар ярилцаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газраас ээлжит бус чуулганыг хуралдуулж, хөрөнгө оруулалт, 2013 оны Төсөвт тодотгол хийх зэрэг эдийн засгаа "аврах” хуулийн төслүүд байгаа аж.

Тодруулбал, Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан бөгөөд уг хууль батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй шинэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалахаар тусгагдсан байна.

Яаралтай арга хэмжээ авах цаг болсныг дээр, дооргүй ярьж байгаа энэ үед хамгийн зөв арга хэмжээг авч, хэрэгжүүлэх чухал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Ээлжит бус чуулган хуралдаж, асуудлыг шийдвэрлэж, зуны хэдэн сар наадам "хэссэн” эрхэм түшээд ирцээ бүрдүүлж, хуралдах л үлдэж байна.

 

UNEN.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn