2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Японд өдөртөө 40 хэм хүртэл халж байна

Японд өдөртөө 40 хэм хүртэл халж байна

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Японд энэ жил хэт халуун болж байна. Улсын баруун хэсэгт байрлах Коти мужид л гэхэд Цельсийн 41 хэм хүртэл халж байгаа талаар Японы "Эн Эйч Кей” телевиз мэдээллээ. Яманаси болон Шиманто мужуудад өдөртөө цельсийн 40 хэмээс буухгүй байгаа гэнэ. Мөн ойрын өдрүүдэд ч ингэж халах төлөвтэй байгаа талаар цаг уур судлаачид хэлж байна. Энэ зун Японд хэт халснаас болж, наранд цохиулах, мөн хөгшин настай хүмүүсийн даралт ихсэх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 5 хүн наранд цохиулан амиа алджээ. Мөн 7-р сарын 6-нд борооны улирал дууссанаас хойш, 68 хүн наранд цохиулан амиа алджээ. 

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.