2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Алга болсон Б.Энэбишийн байгаа газрыг тогтоожээ

Алга болсон Б.Энэбишийн байгаа газрыг тогтоожээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг мөрдөн шалгах явцад гадагшаа оргон зайлсан тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэж мэдээлсэн билээ.

Түүний дараахан Б.Энэбиш “Авлигатай тэмцэх газраас намайг шалгана гэж албан ёсоор ерөөсөө мэдэгдээгүй. Ямар ч гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг гэмт хэрэгтэн мэтээр цоллож дуудаж зарладаг жишиг тогтож байгаа юм уу. Энэ зөв үү. Хүний эрх, эрх чөлөөний тухай заалт, түүний хэрэгжилт яалаа.

Тэр Интерполоор хайна гэж тийм дурын асуудал уу. Хэрвээ тийм зүйл болбол Монголын түүхэн дэх хамгийн том төслүүд болох Тавантолгой, Оюутолгойг эхлүүлсэн, ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн хүнээ зарим олигархи, улс төрчдийн захиалгаар, хилс хэрэгт холбогдуулах гэж байгаа нь хувь хүний хувьд төдийгүй улсын нэр хүндэд халтай онцгүй зүйл болно доо” гэж мэдэгдэж байв.

Хамгийн сүүлийн мэдээллээр, АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг сэргээн дахин шалгаж эхэлсэн байна.

Одоогоос жил гаруйн өмнө “Эрдэнэс-Тавантолгой” компаний гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Прокуророос Б.Энэбишид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.1-д зааснаар буюу “Яллаглагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй” гэх үндэслэлээр түдгэлзүүлжээ.

“Б.Энэбиш нарын албан тушаалтныг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг “Самосвал” машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс-Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа” хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбат мэдээлж байсан юм.

Өмнө нь хууль хяналтын байгууллагынхан Б.Энэбишийн гадаадад оргон зайлсныг хүлээн зөвшөөрсөн удаатай. Албаны эх сурвалж мэдээлэхдээ, Б.Энэбиш нь европын нэгэн оронд байгаа бөгөөд яг ямар улсын, аль хотод байгаа талаар нууцлаж буй юм. Б.Энэбишийн байгаа газрыг олж тогтоосон тул цагдаа нар хойноос нь явсан мэдээлэл байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.