2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын ҮЗХ-ны хаалттай хуралдааны нээлттэй мэдээ

АН-ын ҮЗХ-ны хаалттай хуралдааны нээлттэй мэдээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АН-ын ҮЗХ-ны хаалттай хуралдааны нээлттэй мэдээ

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт Ардчилсан намын ҮЗХ хаалттай хуралдсан. Хаалттай хуралдаан чанд хатуу хамгаалалтын дор болж сэтгүүлчдийг Төрийн ордноос хөөх шахам гаргаж, Төрийн ордны их танхимын ойр орчимд хэдэн давхар хамгаалалт бий болж, орсон гарсан хүн бүрийн бичиг баримтыг шалгаж байв. Гэсэн ч хаалттай хуралдааны мэдээлэл гадагшилж олон нийтэд ил тод болж, ҮЗХ-ны хурлыг даргалагч нар ч мэдээ гадагшлуулж болохгүй хэмээн хатуу анхааруулсан. Харин хуралдааны хоёр дахь өдөр Төрийн ордны их танимд сүлжээ унагаагч төхөөрөмж тавьснаар жиргээчдын ам баригдсан хэдий ч хурлын завсарлагаар мэдээлэл тараж жиргэсээр байсан. Тэгвэл хаалттай “нууц”-ын өндөр зэрэглэлтэй хуралдаанаар юу ярьж, хэлэлцсэнийг танилцуулъя.

ҮЗХ-ны гишүүн н.Билэгсайхан: -Энд байгаа х хүмүүс өөрсдийгөө их магтлаа. Олон ч хүн албан тушаал хашиж байсан тухайгаа ярилаа. Би 1990 онд МоАХ-ын анхны нарийн бичгийн дарга байсан. Ернь бүгдээрээ л дор бүрнээ улс орныхоо төлөө хийе бүтээе гэж явсан. Гэтэл Женко гээд урагшгүй ноён гарч ирээд МоАХ фракцыг задалчихлаа.  Уг нь би төмөр замын асуудлыг цэгцлээд өгье гэж бодож байсан юм. Надад орос найзууд байгаа учраас асуудлыг цэгцлэх боломж бий. Гэтэл боловсон хүчнүүдээ хагалах бутаргах байдлаар хандаж байгаад нь Женкод гомдож байна.

ҮЗХ-ны гишүүн н.Мөнхбат: -2013 онд 130  гаруй барилгыг ашиглалтанд оруулсан. Энэ онд нийт 200 гаруй барилгыг ашиглалтанд оруулна гэж төлөвлөөд ажиллаж байтал УИХ-аас тогтоол гаргаад манай байгууллагыг татан буулгачихлаа. 2012-2018  оны дунд хугацаанд 1200  гаруй сургууль цэцэрлэг барих ёстой болоод байгаа. Яагаад гэвэл 7 настай сургуульд ордог байсан бол 6 настайдаа ордог боллоо, 10 төгсөөд явдаг хүүхдүүд 12 жил боллоо. Дээрээс нь хуучны сургууль цэцэрлэгүүдийн ихэнх нь МХЕГ-ын дүгнэлтээс ашиглалтаас гарах болчихоод байгаа. Гэтэл энэ ажлыг яагаад зогсоож байгаа юм бэ. Улс орноо бодооч та нар.

ҮЗХ-ны гишүүн н.Эрдэнэбат: -Намын удирдлагууд эв нэгдлийг хангаж ажилах ёстой болоод байна. Өөрсдийгөө партизанууд гээд байгаа нөхдүүд өвгөн партизаныхаа яриаг яриад л залуусаа үгүйсгээд байх юм. Диван цагийнхаа юмыг яриад хоёр хонож байна. Баттулга даргаа, хуучин шинийн ялгаа гаргаж болохгүй гэдгийг хатуу хэлье. Гишүүдээ ингэж хуваан талцуулж болохгүй шүү.

ҮЗХ-ны гишүүн,  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Засгийн газрыг огцруулахад орон нутгийн иргэдээс маш их мессэж ирсэн. Тэр нь “Та нар 1996 оныхоо гашуун түүхийг давтлаа” гэж байна. Бид буруу зүйл хийсэн.

ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Засгийн газраа унагаасан ангалын дараа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахаас өөр гарц алга. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах маш том шалтгаан байна. Үүнийг байгуулж байж л төр тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Манай Засгийн газар яагаад унав гэдэг нь өчигдөр өнөөдрийн хурлаас тов тодорхой харагдаж байна. Удирдлагууд ойлголцох гэж 4-5 цаг болж байна. Дээрээс нь манай нам маш олон фракцитай. Энэ байдал нь хоорондоо ойлголцоход маш хүнд. Ийм хүнд цаг үе дундуур Шинэчлэлийн Засгийн газар явж ирлээ. Ёстой л түүхий өндөг барьчихсан юм шиг явж ирлээ шүү дээ.

ҮЗХ-ны гишүүн А.Гансүх: -Одоо бид Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах юм бол нийгэмд эрүүл мэт харагдана. Юм хийе гэсэн сэтгэл байвал хийж болдог юм байна гэдгийг Шинэчлэлийн Засгийн газар харуулсан. 2012  он сонгуулийн жил байсан учраас 2200 км зам барьсан. 2013 онд 2640 км зам барьсан.

ҮЗХ-ны гишүүн н.Эрдэнэцогт:  -Тов тодорхой заачихсан, намын дарга санал болгон оруулж ирнэ гэснийг тийм ч хувилбар байна, ийм ч асуудал байна гээд өөрөө будлиантуулаад байх юм. Ингэж будлиан тарихаа больё.

ҮЗХ-ны гишүүн н.Билэгсайхан: -Ерөнхий сайдад 33 хүний нэр дэвшүүлье гэдэг чинь дампуу байна. 33 гэдэг чинь дампуу тоо шүү дээ. Тоогоо багасгая.

ҮЗХ-ны гишүүн н.Оюундарь: -З.Энхболд гишүүний оруулж ирсэн Ерөнхий сайдын нэрийг тодорхой болгоё гэдэг асуудал бол дүрмийн бус байна. 33 хүний нэрийг оруулж ирээд санал хураана гэдэг чинь дүрмийн бус асуудал шүү.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.