2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дүүргийн татварын дарга нарын тэрбумаар хэмжигдэх шагналууд

Дүүргийн татварын дарга нарын тэрбумаар хэмжигдэх шагналууд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Дүүргийн татварын дарга нарын тэрбумаар хэмжигдэх шагналууд Монгол улсын татварын орлого яг өнөөдөр гэхэд 914 тэрбумаар тасраад байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжүүдийн дансыг нь хааж байгаад татвараа дур мэдэн шууд авдаг болсон энэ цаг үед анхан шатны татварын байгууллагууд ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.

 

Орлогын төлвөлгөөгөө бага тавиад давсан орлогоосоо хувь тооцуулаад байна гэх яриа гараад багагүй удлаа. Гэтэл өнөөдөр ийнхүү олон нийтэд ил болж Сангийн сайд асан Ч.Улааныг Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай түүний дор ажилладаг дүүргийн татварын газрын дарга нарын хүзүүгээр "АТГ-ын олс" ороогоод эхлэв бололтой.

 

2013 онд л гэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь /360 сая/-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ. Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төг, мөн 200 саяыг нь ТЕГ руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг 5 сая төгрөгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 1 тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийн урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авсаныг баримттайгаар гаргаж иржээ.

Үүнээс хархад Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн татварын газар онц их хэмжээний тэрбумаар хэмжигдэх шагнал авч "гэдэс гарчээ". Ард түмэнд хэрэгтэй эмнэлэг сургууль цэцэрлэг барьж чадахгүй байна, ажилтан албан хаагчдын цалингаа тавьж дийлэхээ байлаа гэж үглэх хэрнээ доогуураа зүгээр л мөнгөөр туйлж байгааг харж байна.

Шударга ёс гэж байдаг, АТГ гэж байдаг л юм бол Сангийн сайд асан Ч.Улаанаас өгсүүлээд татвар хариуцсан бүх дарга нарын тоосыг гөвөх цаг иржээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.