2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Б.Билэгт шүүхийн шийдвэрээр ажилдаа орно

Б.Билэгт шүүхийн шийдвэрээр ажилдаа орно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Б.Билэгт шүүхийн шийдвэрээр ажилдаа орно

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцлээ. Үүний өмнө Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн гомдлын дагуу өнгөрсөн аравдугаар сарын 16-ндхэлэлцэж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эцсийн байдлаар хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрээ оройн 17 цагийн байдлаар гаргасан байна. Тэгэхээр Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл уг хэргийн шүүгч Б.Цолмонгэрэлээс татгалзаад зогсохгүй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзаж хүсэлт гаргасан гэх мэдээлэл ташаа байжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх татгалзлыг хүлээн аваагүй гэсэн үг. Ийнхүү өнгөрсөн наймдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа шүүх хурлын эцсийн шийдвэр гарч ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүйд тооцохоор шүүхээс тогтоолоо.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.