2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайдад 33 гишүүн өрсөлдөнө

Ерөнхий сайдад 33 гишүүн өрсөлдөнө

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ерөнхий сайдад 33 гишүүн өрсөлдөнө

 

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус  43 дугаар хурал Төрийн ордонд хоёр өдрийн турш хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Засгийн газрынхаа эсрэг кноп дарж, тэр нь Засгийн газар огцроход хүргэсэн бол ямар хариуцлага тооцох талаар манай намын дүрмэнд маш тодорхой заасан. Тийм учраас Хяналтын ерөнхий хороо хуралдаад, тодорхой шийдвэр гаргаж, ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Энэ асуудлыг ҮЗХ-ны гишүүд маш нухацтай, маш олон талын байр суурьтайгаар хэлэлцсэн. Гэхдээ Ардчилсан нам аливаа шийдвэрийг гаргахдаа хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхыг хичээдэг.

Хяналтын ерөнхий хороо бол манай намын шүүх гэсэн үг. Тиймээс шүүх асуудлыг хэлэлцэхдээ тухайн гишүүдийг өөрсдийг нь байлцуулж, тайлбар аваагүй гэх зэрэг хүний эрхийн зөрчилтэй шийдвэр гаргасан. Тийм учраас энэ удаад ҮЗХ Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцэхгүй байхаар тогтсон. Гэхдээ цаашдаа энэ асуудал нээлттэй үлдэж байгаа. Хяналтын ерөнхий хороо АН-ын жирийн нэгэн гишүүдээс ирсэн гомдлын дагуу аливаа асуудлыг хэлэлцдэг. Намын дүрэм зөрчсөн гишүүдийн талаар мянга мянган гомдол Хяналтын ерөнхий хороонд ирсээр байгаа. Тийм учраас энэ асуудлыг Хяналтын ерөнхий хороо дүрмийнхээ дагуу удахгүй дахин хэлэлцэх байх” гэлээ.

Мөн дараагийн Ерөнхий сайдыг хэрхэн томилох талаар тодруулахад “Манай намын дүрмэнд УИХ-ын сонгуулиар нам олонхи болсон бол намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан. Гэхдээ намын дарга өөрөө Ерөнхий сайд болохгүй гэж үзвэл намын даргын санал болгосон хүнийг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ёстой. Энэ талаар ҮЗХ-ны гишүүн З.Энхболд УИХ дахь бүлэгт байгаа 34 гишүүнийг шууд нэр дэвшүүлээд, эрэмбэлье гэсэн санал гаргасан.

Гэвч энэ нь дүрмэнд нийцээгүй учраас хүлээж аваагүй. Намын дүрмээр Ерөнхий сайдыг зөвхөн намын дарга л нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлсэн хүнийг ҮЗХ хэлэлцэнэ” гэв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.