2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Хаянхярваа: Зарлан дуудах хуудас ирчихэж

Д.Хаянхярваа: Зарлан дуудах хуудас ирчихэж

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 Д.Хаянхярваа: Зарлан дуудах хуудас ирчихэж

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр тэрээр нэр төрөө сэргээлгэхээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхээс Д.Хаянхярваа гишүүнд зарлан дуудах хуудас иржээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таныг шүүхээс дуудсан гэж сонслоо. Яг ямар үндэслэлээр шүүхэд өгсөн юм бэ?

-УИХ-ын 28 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг тавьсан. Огцруулах үндэслэл дотроо улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Ерөнхий сайдын ёс зүйтэй холбоотой асуудлыг оруулсан.

Ёс зүйтэй холбоотой асуудал нь гүтгэлгийн шинжтэй байгаа учраас шүүхэд өгсөн гэж өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд нэлээд заналхийлсэн байдалтай хэлж байсныг та бүхэн анзаарсан байх аа.

 

 



Өчигдөр орой ажлаа тараад харьтал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхээс зарлан дуудах хуудас ирчихсэн байсан. Манай шүүх хяналтын байгууллага асар шуурхай ажилладаг болсон байна. Бүх асуудалд ингэж ханддаг байвал шүүхийн шинэчлэл үр дүнд хүрч байна гэж дүгнэхээс өөр яахав.


Гэтэл өчигдөр Ерөнхий сайд нэхэмжлэх өгөөд л оройдоо зарлан дуудах хуудас явуулж, арваннэгдүгээр сарын 7-ны 11.00 цагаас шүүхэд ирүүлэхээр дуудсан байна.

-УИХ-ын 28 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд дурдагдсан үндэслэлүүдийн дөрөвдүгээрт Н.Алтанхуягийн хамаатан садан, ялангуяа хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой баримтуудыг сөхөж тавьсныг гүтгэлэг гэж үзээд байгаа юм биш үү?


-Тэнд гүтгэлгийн чанартай зүйл ердөө байгаагүй. Бид хууль хяналтын байгууллагын гаргаж тавьсан мэдээ баримт дээр үндэслэж асуудыг тавьсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шалгалт хийсэн ажлын хэсгээс гаргаж тавьсан асуудал бол бүрэн үндэслэлтэй бичиг баримтад тулгуурласан.

Эдийн засгийн байнгын хорооноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь намайг томилсон. Манай ажлын хэсэг дороо дэд ажлын хэсэг гаргаж нухацтай ажилласан. Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт, зөвлөмжүүд гарсан.

Хэн нэгнийг буруутгах гэж, тэндээс ямар нэг хэрэг материалыг түүх зорилго огт тавиагүй. Хамгийн гол нь ажлын хэсгийн шалгалтын явцад "Говь повер" компанитай холбоотой асуудал гарч ирсэн.

"Говь повер" компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дансыг нь хаалгаж байгаад 4.8 тэрбум төгрөгийг 5-6 удаагийн үйлдлээр шилжүүлээд авчихсан баримт нь байгаа. Тийм болохоор энэ асуудлыг хүн гүтгэсэн гэж үзэхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, бид Ерөнхий сайдын ёс зүйтэй холбогдсон асуудлыг л ярьсан. Яагаад гэвэл түүний хамаатан садан, ойр дотно ажиллаж байгаа хүмүүс нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд сэжиглэгдэн шалгагдаж байна.

АТГ-аас хүртэл зарим нэгийг нь ийм хэрэгт холбогдсон гэж нотолгоо баримт үзүүлэн олон нийтэд зарласан шүү дээ. Ерөнхий сайд өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр 1937 он болох гэж байна гэж ярьж байна лээ.

Харин шүүхэд өгсөн өөрийнх нь энэ үйлдэл жинхэнээсээ 1937 он маягийн юм болж байгаа юм биш үү.

-Яагаад ганцхан Таныг нэр цохон шүүхэд өгсөн юм бол. Таны бланкан дээр 28 гишүүн гарын үсэг зурсан болохоор өгсөн гэсэн үг үү?

 -УИХ-ын 28 гишүүний гаргаж тавьсан үндэслэлийг Хаянхярваа гэдэг хүн ганцаараа бичээд ганцаараа гарын үсгээ зураад өгчихөөгүй. 28 хүн ярилцаж үндэслэлээ боловсруулж байж өргөн мэдүүлсэн.

Миний бланкан дээр бичигдсэн учраас намайг шүүхэд өгч байгаа юм уу, эсвэл Хаянхярваа гэдэг хүнийг онцгойлон авч үзэж шүүхээр шалгуулах ёстой гэж үзэж байгаа юм уу. Сайн ойлгохгүй байна. Шүүгчтэй нь маргааш очиж уулзахаар ямар үндэслэлээр өгснийг хэлэх байлгүй дээ.

-Тэгэхээр 28 гишүүнийг хүртэл адилхан шүүхэд өгч тайлбар мэдүүлэг авна гэж ойлгож болох уу?

-Харин л дээ, одоогоор мэдэх юм алга. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хуультай. Хуулийн хүрээнд л асуудлыг тавьсан. Цаашдаа УИХ-ын гишүүд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэн нэгэнд таалагдахгүй бол шүүхээр явдаг болох юм бол ардчилсан ёс, ардчилсан парламент гэж ярих шаардлагатай юу гэдэг асуудал ч яригдах биз ээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.