2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Н.Энхбаяр АН-ын дөрөв дэх Засгийн газрыг огцрууллаа

Н.Энхбаяр АН-ын дөрөв дэх Засгийн газрыг огцрууллаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Н.Энхбаяр АН-ын дөрөв дэх Засгийн газрыг огцрууллаа

 

 

УИХ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргасны дараа АН-ын гишүүд "Юу болоод өнгөрөв өө" гэж нэг хэсэгтээ л шоконд орлоо.

Ерөнхий сайдыг огцруулсан шалтгаануудын нэгдүгээрт МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ жагсч байгаа бололтой. Энэ нь Р.Бурмаа гишүүн “Би МАН-ын саналаар бус өөр үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал өгөх гэж байна. АН-ын даргын МАХН-тай байгуулсан гэрээ нь сонгогчдыг үл хүндэтгэсэн, Н.Энхбаярын өмнө үүрэг хүлээх замаар сонгуулийн үр дүнг өөрчлөхөөр гэрээ байгуулсан. Намын төдийгүй төрийн чиг үүргийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцсон нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл. Төрийн дээр намыг сандайлуулж байгаа нь буруу” гэсэн юм.

Р.Бурмаа гишүүнтэй адилхан байр суурьтай гишүүд АН-д олон бий. Хэрвээ Ерөнхий сайд МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулаагүй бол өмнөх шигээ хамгаалаад үлдэх боломжтой байлаа гэж АН-ын бүлгийн гишүүд хэлж байлаа.

Зөвхөн АН-ын бүлгийн гишүүд ч бус УИХ-ын гишүүд “Надад улс төр сонин биш. Би агаар салхинд амраад буцна” гэж ирсэн Н.Энхбаяр улс төрийг самраад явлаа гэдгийг хэлж байна.

Улмаар АН-ын бүлгийн гишүүд Н.Энхбаярын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байсан үг ямар үнэн болохыг хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгч нэгэн ярилцлагадаа “Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэрхэн байсан юм шүү” гэж хэлж байсан юм.

1996-2000 онд АН засгийн эрх барьж байх үед гурван Засгийн газар огцорч байлаа. Энэ үед сөрөг хүчний намын даргаар Н.Энхбаяр ажиллаж байсан юм. Энэ удаагийнхтай нь нийлүүлбэл Н.Энхбаяр сонгуулийн бус аргаар АН-ын Засгийн газрыг дөрөв дэх удаагаа огцрууллаа гэж дүгнэж болох юм.

С.Шийлэгтөмөр

 

Н.Энхбаяр АН-ын дөрөв дэх Засгийн газрыг огцрууллаа

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.