2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » О.Магнай такси 1000 төгрөг болохыг дэмжлээ

О.Магнай такси 1000 төгрөг болохыг дэмжлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

О.Магнай такси 1000 төгрөг болохыг дэмжлээСарын дараа таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцогдох гэнэ.

 
Тодруулбал, такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэхийн тулд гаргасан үнэ нэмэх саналыг нь  ШӨХТГ  дэмжиж байгаа юм байх.
 
Саяхан  “Манайхыг үнэ тогтоодог байгууллага гэж сэтгүүлчид андуураад байх шиг байна. Хичээл заана аа” хэмээн мундагдан, амралтын өдрөөр тусгайлан цуглуулж, ажил төрлөө тайлагнана хэмээсэн мэдэгдэл хүртэл гаргаж асан О.Магнай хэлсэн үгнээсээ дахиад л буцлаа.
 
Монголбанк арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан О.Магнай “Байрны үнээ нэмсэн компаниудтай ТӨР ХАРЬЦАХГҮЙ” хэмээн төр төлөөлж хэсэг даналзсан. Энэ асуудлын талаар хэвлэлийн бага хурал хүртэл зарлан,  тусгайлан мэдээлэл хийхдээ “Байрны нийлүүлэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэх тул үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих бүрэн боломжтой” гэж мэдэгдэж байв.
 
Гэсэн хэдий ч байрны үнэ нэмэгдсээр, О.Магнай даргыг төр төлөөлж төмөр нүүрээ харуулахыг хүлээсэн иргэд олширсоор байв. Эцэст нь О.Магнай сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар хийсэн нэгэн хэвлэлийн бага хурал дээрээ үг хавчуулж, “Байрны үнийг төр хянах боломжгүй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйг ихээхэн хүргэсэн.
 
Энэ мэтээр хариуцсан асуудлаа хурцдаад ирэхээр эзэнгүй орхиж бултдаг О.Магнай эцэс сүүлдээ үнээ нэмнэ гэсэн байгууллагуудын талд орж,  зөвшөөсөн байр сууриа илэрхийлэх дээрээ тулав. 

Түүгээр зогсохгүй хувиараа такси үйлчилгээнд явдаг “халтуурчид”-ыг зах зээлээс шахаж гаргана гэдгээ тунхаглалаа.
 
О.Магнайгийн үзэж буйгаар бол тэдгээр “халтуурчид” татвар төлөх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл такси дуудлага үйлчилгээнд бүртгэлтэй, утсаар дуудаад үйлчлүүлчих боломжтой нийгмийн нэгэн хэсэгт үйлчилдэг компаниуд үнээ тэнгэрт тултал нь нэмэхэд буруудах зүйлгүй юм байх. Энэ үг зөвхөн Нийслэлд бүртгэлтэй 16 компанийн 800 гаруй такси үйлчилгээнд хамаарна.
 
Тэгвэл О.Магнай даргын зах зээлээс шахаж гаргана хэмээн мэдэгдсэн “халтуурчид” хүүхдээ цэцэрлэгт хүргэх гэж зам дээр гар өргөж зогсоо ээж аавууд, гэр хорооллын эвдэрсэн замаар иргэдийг тээвэрлэдэг үйлчилгээ үзүүлж, хоногийнхоо хоолыг олж байгаагийнхаа  төлөө ийн “шийтгэл” амсах нь.
 
Угтаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тэдгээр “халтуурчид”-ыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, такси үйлчилгээний үнийг тодорхой түвшинд барих бодлого явуулбал байгуулагынх нь үйл ажиллагааны чиглэлд арай нийцмээр санагдана. Эцэс сүүлдээ О.Магнай дарга чухам  хэний төлөө ажиллаад байгааг нь мэдэхэд бэрх болж эхэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.