2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Хятадын шумбагч онгоц Номхон далайд шумбалт хийлээ

Хятадын шумбагч онгоц Номхон далайд шумбалт хийлээ

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Хятадын гүний шумбагч "Жиалонг” хөлөг ням гаригт Номхон далайд шумбалт хийлээ. Гурав дахь удаагийн шумбалтаар, Номхон далайн гүн дэх ургамал, амьтны аймгийг судлах ажиллагаа явуулжээ.

Шумбагч онгоц далайн 5 мянга 200 метрийн гүнд шумбасан байна. Ийнхүү өмнө нь 5 мянган метрийн гүнд шумбаж, далайн ургамал болон амьтдыг судалж байсан бол, энэ удаад илүү гүнд шумбалт хийх юм. Ийнхүү "Жиалонг” хөлөг далайн тор, сэмплер гээд бүхий л төрлийн хэрэгсэл, төхөөрөмж ашиглан аль болох олон төрлийн далайн биет барих зорилго агуулж байгаа юм. Энэ удаад  "Жиалонг” хөлөг сар гаруй туршид Номхон далайд гүний шумбалт хийх юм байна. Ирэх 9-р сарын 20-нд хөлөг өөрийн даалгавраа биелүүлж дуусгаад, Хятадын Жаньсу боомтод хүрэлцэн очих юм байна.

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.