2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё

Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё

 
“Өмнөговийн оюуны хөгжлийн сан” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” уриалгыг гаргалаа. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө айргийн тавд бичигддэг Тавантолгойн нүүрсний уурхай дэргэд нь байсаар байтал Өмнөговийн ард түмэн өвөлдөө гал алдах шахдаг жишээ олон байдаг аж. Тэр ч бүү хэл аймгийн төвийн дулааны цахилгаан станц ноль зогсолт хийж, аймаг даяараа хөлдөх аюултай хэд хэдэн удаа тулгарч байжээ.

“Говьчууд бид өөрт байгаа боломжоо ашиглаж чадаагүй учраас ийм байдалд хүрч байгаа” гэж Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн тэргүүн Х.Мандахбаяр онцлоод “Аймгийнхаа өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгох санаачилгыг бид гаргаж байна. “Таван толгой” ХК-ийн эзэмшиж байгаа 140 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөц бүхий ордын 51%-ийг Өмнөговь аймаг, 49%-ийг хувийн компаниуд эзэмшдэг. Гэтэл давуу эрхтэй Өмнөговь аймгийн иргэд биш, цөөнх хувьцаатай хувийн компаниудын эзэд асар их ашгийг энэ уурхайгаас авсаар 10 жилийг үдлээ. Өмнөх жилүүдийн түүхээс харахад зарим компани жилд нэг сая тонн нүүрсийг Хятад улсад худалдаж байжээ. Өмнөговь аймаг нийт 18,600 өрхтэй. /2013 оны жилийн эцсийн байдлаар/ Тэгэхээр бидний санаачлаад байгаа “Өрх бүрт хоёр тонн нүүрс” төслийг хэрэгжүүлэхэд ердөө 37 мянган тонн нүүрс шаардлагатай. Нэг компанийн авч байгаа нүүрс Өмнөговийн нийт өрхөд өгөх нүүрснээс 30 дахин их байгаа юм. Бид энэхүү төслийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэслэл тооцоог гаргаж, арга замыг нь тодорхойлсон. Одоо Аймгийн ИТХ, засаг дарга, 14 сумын ИТХ, засаг дарга, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, “Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Чинхуа Мак” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК болон бусад албан байгууллагуудад төслөө албан бичгээр явуулж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудлыг эцэслэн шийдэх субьект учраас АН, МАН-аас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд мөн төслөө явууллаа. Аймгийн нийт иргэдийн дунд энэ талаар санал асуулга явуулж, төслийг илүү чамбайруулах шаардлагатай гэж үзсэн. Энэ бол ганцхан удаа хийгдээд өнгөрөх биш, ирэх он жилүүдэд уламжлал болон хийгддэг ажил байх ёстой” гэж мэдэгдлээ.

Энэ жилийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд “Ажнай” корпорацийн эзэн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ зарим сумдын тодорхой тооны өрхөд /ахмадуудад/ нүүрс үнэгүй тараасан байна. Энэ талаар “Настан буурлууддаа нүүрс өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ахмадуудад өгсөн нүүрсийг нь ажилтай, ажилгүй залуучууд нь хувааж түлээд аманд ч үгүй, хамарт ч үгүй гээч болж байна. Тиймээс энэ ажлыг албажуулж, аймгийн нийт өрхийг ялгалгүйгээр хэрэгжүүлэхийг Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн хамт олон санаачилж байгаа юм. Зөвхөн гэр хороололд амьдардаг өрхөд төдийгүй орон сууцанд амьдардаг өрхөд ч хоёр тонн нүүрс олгох нь зөв гэж үзэж байна. Тэд ч бас дулааны мөнгө төлж байгаа. Өрх бүр нүүрс, дулааны зардлаасаа хэмнэсэн мөнгөө оюутан, сурагчдынхаа дэвтэр ном, хичээлийн хэрэгсэлд зарцуулбал Өмнөговь аймгийн хэмжээнд томоохон асуудлуудын нэг нь шийдэгдэнэ. Хамгийн гол нь Тавантолгойн уурхайгаас иргэд өөрсдөө очиж нүүрс авснаас энэ төслийг хэрэгжүүлбэл нийт зардал тав дахин багасна” гэв.

Өмнөговь аймгийн энэхүү жишээн дээрээс харахад Эдийн засгийн хямрал бодитой нүүрлэсэн энэ цаг үед аймаг орон нутаг бүр өөрийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаж, иргэд рүүгээ чиглэсэн бодитой дэмжлэгийг үзүүлэх нь зүйтэй мэт санагдлаа.

А.Гэрэлчулуун

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.