2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалын тухай ноцтой баримтууд

Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалын тухай ноцтой баримтууд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн цөөхөн шинэ ажлудын нэг нь Худалдан авах ажиллагааны  газар нэртэй байгууллага. Асар их хөрөнгө мөнгөтэй холбоотой энэ байгууллагын дарыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  өөрийнхөө намаас томилуулж дөнгөсөн. Гэвч сүүлийн үед  Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргал гэгч энэ хатагтайтай холбоотой таагүй мэдээлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байна. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны  байгууллагыг тусад нь байгуулсан учир нь тендерийн ажиллагааг ил тод болгох, байгууллагуудыг шударга өрсөлдөх, дааж авсан ажлаа чанартай хийлгэх зорилготой байгуулсан. Цаашдаа бие биенээ хардах биш, тендерийн сонгон шалгаруулалтын  ил тод байдалд анхаарахаас гадна хэмнэлт гаргахыг зорьж байна” гээд тендерийн будилааныг арилгах учиртай” гэж хэлж байсан. Гэвч өнөөх тендерийн будлианыг арилгах ёстой газар нь тендер будлиантуулагч болж орхижээ.


Баримт 1


Анх энэ албан тушаалд очиход нь улс төрийн хүрээнийхэн дотор түүнийг   “No name” гэж хочилдог байсан гэнэ. Харин сүүлийн үед тэр их танил талтай болж байгаа сурагтай.  Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргал Төв аймгийн 90 жилийн ойд очжээ. МАХН-ын бүлгийн дэд дарга М.Энхболд, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Шаравын Сүрэнжав зэрэг мундаг зохиолчидтой, Мөөеө аварга, А.Сүхбат аварга, сумогийн аварга Хакухо, АЖ А.Долгор, МУГЖ Б.Сарантуяа гээд алдартан олонтой газар Тендерийн хорооны дарга Д.Энхжаргал гэдэг эмэгтэйг хэн ч танихгүй нь мэдээж. Гэтэл Д.Энхжаргал учиргүй уурсч Төв аймгийн Тендерийн хорооны 2-3 ажилтнаа “Намайг угтаж авсангүй” гэж загнан өмнө хойноо бөндөгнүүлж, янтгар хатан шиг загнажээ.


Баримт 2


Тендерийн хороо албандаа том, жижиг хоёр машинтай. Том машин нь болох Ланд круйзер 200 жийпийг нь Тендерийн хорооны дарга Энхжаргалын нөхөр хувийнхаа машиныг унаж байгаа юм шиг зайдалдаг, эхнэр нь жижиг машинаа албандаа унадаг гэнэ. Тэр байтугай Тендерийн хорооны дарга Энхжаргалын нөхөр нь, Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргаланг дагуулаад Хэнтийн тайгад очиж ан хийжээ. Тэгэхдээ мөн л Хэнтий аймгийн Худалдан авах ажиллагааны салбар нэгжийн ажилтнуудыг дарамталж, дагуулан явж  үйлчлэгч шигээ л харьцсан юм байх. Худалдан авах ажиллагааны газрын даргын нөхрийн унаж давхиад байдаг Ланд круйзер 200 машинтай холбоотой асуудал ч бас байдаг гэнэ. Учир нь тэрээр албаны хэрэгцээнд жийп машин авна гэж хоёр удаа  зарлаад, шууд гэрээгээр хуучин машин танилаасаа авсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.


Баримт 3

 

Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалын тухай ноцтой баримтууд

 

 Мэдээллийн эх сурвалж SHUDARGA.mn Үргэлжлэлийн эндээс уншина уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn