2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Журам”-гүй Ж.Ганхуягийн дүрэмгүй тоглолт

“Журам”-гүй Ж.Ганхуягийн дүрэмгүй тоглолт

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

“Журам”-гүй Ж.Ганхуягийн дүрэмгүй тоглолт Хан-Уул дүүргийн “Нэхмэл”-ийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг уншигчид та бүхэн сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулсан байна. Гэтэл тус байрны иргэдийн хүсэн хүлээж байсан зүйлд дүүргийнх нь засаг дарга болон нэгэн хувийн компани саад учруулсаар удаж буй тухай мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа.

Тодруулбал, “Нэхмэл”-ийн шар байрны дахин төлөвлөлтийн тендерт “Фүжи” холдинг шалгарсан байна. Уг компани нь япон технологиор орон сууцнуудыг барьдаг бөгөөд барилга баригдаж байх хугацаанд “Нэхмэл”-ийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох мөн шинэ орон сууцыг хүлээлгэн өгөхдөө өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж өгнө гэсэн санал оршин суугчдад ихээхэн таалагдсан байна. Гэтэл Засаг дарга Ж.Ганхуягийн лоббигоор “Орчлон констракшн” ХХК иргэдийн үзэл бодлыг сонсолгүй оршин суугчидтай дээрэнгүй байдлаар харьцаж эхэлжээ. Тус компани нь сонгон шалгаруулалтын тендерт хоцорч материалаа өгсөн хэдий ч хариуцлагагүй үйлдлээ засах гэж элдвээр оролдож буй аж. “Нэхмэл”-ийн шарын орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах саналаа “Фүжи Холдинг” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт есдүгээр сарын 22-ны өдөр 11.00 цагаас хүлээлгэн өгсөн өгчээ. Харин “Орчлон констракшн” дээр дурдсан хугацаанаас хойш буюу 11.00 цагаас хоцорч ирэн саналаа өгөхөөр маргалдаж, “Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга болох Ж.Ганхуягтай бид ярилаа, материалаа үлдээгээд яв гэж байна” хэмээн эрээ цээргүй аашилсан нь дүрс бичлэгээр баталгаажин үлдсэн байна.

Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацаанаас хоцорсон “Орчлон констракшн” хууль бус үйлдлүүд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай шууд холбогдож эхэлжээ. Ж.Ганхуяг нь тендерийг дахин зарлах ёстой хэмээн сонгон шалгаруулалтын журамд огт дурдагдаагүй заалтуудыг санаатай буюу санамсаргүйгээр мэдэн будилж буруу зөрүү ярих нь ихэсчээ. Тэрбээр саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “...Үнэлгээний хорооны хурал хийгдэхээс өмнө Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг зарлаад материалаа хүлээгээд авсан байсан. Уг нь бол Үнэлгээний хороо байгуулагдаад, хуралдаж нөхцөл шаардлагаа тавьж байж дараа нь сонгон шалгаруулалт зарлах ёстой юм л даа..., үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд энэ урилга алдаатай болсон байна гээд дахин зарлах шийдвэр гаргасан байгаа” гэжээ.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ MEDEE.mn ээс...

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.