2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Жинхэнэ түгжилдэгч чинь Н.Батцэрэг юм биш үү

Жинхэнэ түгжилдэгч чинь Н.Батцэрэг юм биш үү

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Жинхэнэ түгжилдэгч чинь Н.Батцэрэг юм биш үү

 
Шинэ сайд нарыг энэ долоо хоногт багтаан томилох эсэхийг шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хуралдах байнгын хороодоор сайд нарын асуудал гацаанаас гарах эсэх нь тодорхой болно. Хэдийгээр Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, төрийн ажил урагшлаасай гэсэн хүлээлт бий. Гэвч энэ хүлээлтийг УИХ дахь “Шударга ёс” эвсэл арагш татаж, МАН-ын бүлэг сайд нарын асуудлаар тав хоногийн завсарлага авснаар шийдэлдээ хүрч чадахгүй тэмцэлдэж буй. Нэг ёсондоо намрын чуулганы эхэнд хэлэлцэж эхэлсэн асуудал одоо болтол цэгцэндээ орж чадахгүй “хүлээлтээс хүлээлт рүү” гэсээр гэлдэрч явна. Гэхдээ урагшлах биш гэлдрэх асуудалд МАН-ын бүлгийг тав хоногийн завсарлага авснаар нь төрийн ажлыг гацаанд орууллаа гэж харахаас илүүтэй сүүлийн үед моод болон хэлэгдэж буй “түгжилдэх” гэх үгийн эзэн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гээд хэлчихэд хилсдэхгүй.

МАН-ын бүлэг нэр хүнд нь унасан эрүүл мэнд, спортын салбарын сайдад хариуцлага тооцох ёстой гэдгээр шинэ сайд нарын томилгоонд тээг болж буй нь ч эргэлзээгүй. Гэхдээ сөрөг хүчин энэ асуудалд байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин сайд нарыг томилоод явах асуудалд анхнаасаа “Шударга ёс” эвсэл арчаагүй зан гаргасан уу гэвэл гаргасан. Тэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад томилох хүний нэрийг тодорхой болгож чадахгүй, бүлэг дотроо “Манайх, танайх” гэж хөлөө жийлцэж, эцэстээ нэг юм нэрээ албан шаалтаар тодорхой болгосон. Ингэснээр өнгөрсөн долоо хоног УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүлсэн ч түүнийг хүлээн зөвшөөрөх хүн олдсонгүй. Тэр байтугай “Шударга ёс” эсвлийн бүлэг Н.Батцэрэгийн нэрийг сайдад дэвшүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй нь үнэн болж таар, Ерөнхийлөгчийн “зарлигдсан” УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллуулахгүй гэснийг зөрчсөн юм. Тиймээс түүнд таатай хандах манатай Ерөнхийлөгч хүртэл Н.Батцэрэгийг сайдад дэвшүүлсэнийг дэмжихгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэгэхээр түүнийг жинхэнэ түгжилдэгч гэхээс өөр юу гэлтэй. Гэхдээ түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан олон бий. Яагаад гэвэл тэрбээр сайд болбол гурван давхар “дээл”-тэй болно. Энэ нь түүнийг сайд болоход том тээг болж буй. Гэхдээ байнгын хороогоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийг томилохыг дэмжчихвэл Ерөнхийлөгчийн “зарлиг” хүчингүй болно гэсэн үг.

 

Үргэлжлэлийг INFO.mn ээс ...

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.