2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэр гарлаа

Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэр гарлаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ээлжийн амралттай байх үед нь засгийн газар шийдвэр гаргаж ажлаас нь чөлөөлсөн гэх хэл ам гарсаар байсан. Улмаар Б.Билэгт үүнийг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Б.Билэгтэд нааштай хариуг шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоол 2014 оны аравдугаар сарын 16-нд гарлаа. Нэхэмжлэгч Б.Билэгтийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний 258, 2014 оны наймдугаар сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай Иргэний хэрэгт шүүх 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот захирамжаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан. Энэ захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл гомдол гаргасан байдаг. Шүүх энэ сарын 16-ны 378 тоот тогтоолдоо “Тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээн тогтоол үйлджээ.

 

Хамгийн гол нь “Энэхүү шүүхийг тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэсэн байна. Ингэснээр ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг буцаан томилох, мөн хууль зөрчин ажлаас халсан хугацаан дахь цалин хөлсийг нөхөн гаргуулахаар болсон аж.  Тэгэхээр өнөөдрөөс Б.Билэгт хуучин албандаа очиж, ажилгүй байсан хугацааныхаа ч цалинг авах нь ээ.

 

 Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэр гарлаа

 

 Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэр гарлаа

 

 Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэр гарлаа

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.