2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » М.Зоригтын бичигт гарын үсэг зурсан 15 гишүүн хэн бэ?

М.Зоригтын бичигт гарын үсэг зурсан 15 гишүүн хэн бэ?

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

М.Зоригтын бичигт гарын үсэг зурсан 15 гишүүн хэн бэ?

 

Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж МАН-ын 26 гишүүн гарын үсэг зураад УИХ-д өргөн барьсан. Дээр нь "Шударга ёс" эвсэлийн Л.Цог, АН-ын Ж.Батзандан хоёр нэмэгдэж 28 болсон билээ. Гэтэл АН-ынхан "бид өөрсдөө асуудлаа шийдвэрлэнэ. МАН-ынхны тоглолтод орохгүй" хэмээн тайлбарлаж Ерөнхий сайдаа огцоруулахаар гарын үсэг зуруулж эхэлсэн.

Хамгийн сүүлд М.Зоригт гишүүн "Ерөнхий сайдыг огцоруулах бичигт АН-ын 11 гишүүн гарын үсэг зурсан" гэж тайлбарласан. Дараа нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Ерөнхий сайдыг огцоруулах бичигт АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан" хэмээн мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татах болов. Ингээд хэвлэлийнхэн энэ 15 гишүүний нэрсийг тодруулах эрэлд гарсан. Тэднээр хайлгалгүй би гарын үсгээ зурсан гэж шууд хэлсэн нилээд хэдэн гишүүн бий. Тэд бол М.Зоригт, Г.Баярсайхан, Р.Бурмаа нар юм. Харин бусад 12 гишүүний нэрсийг олох нь сэтгүүлчдийн эрэлийн  нэг хэсэг боллоо. Тэгвэл өчигдөр АН дахь эх сурвалж манайд холбогдож дараах гишүүд гарын үсэг зурсан талаар ярилцах болсныг мэдээллээ.

1.    М.Зоригт
2.    Г.Баярсайхан
3.    Р.Бурмаа
4.    Р.Амаржаргал
5.    Х.Баттулга
6.    С.Одонтуяа
7.    А.Бакей
8.    Л.Эрдэнэчимэг
9.    М.Батчимэг
10.    Л.Болд
11.    Б.Болор
12.    Г.Батхүү
13.    Б.Наранхүү
14.    Д.Ганбат
15.    С.Ганбаатар


Эдгээр гишүүдийг зурсан гэсэн таамаглал эрчимтэй таржээ. Зарим нь бол зурсан гэдгээ хэлсэн. Бас зурсан байх магадлал тодорхой гишүүд ч олон байна. Харин зарим нэг нь эргэлзээ төрүүлж ч байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.

Энд нэг гишүүн илүү их анхаарал татаж байгаа нь бие даагч С.Ганбаатар юм. Уг нь түүний нэрийг МАН-аас өргөн барьсан бичигт дурдсан байсан ч гарын үсгээ зураагүй байсан. Харин энэ удаа АН-ынхантай нэгдсэн бололтой. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл, олон түмний бухимдал түүнийг ийм алхам хийхэд ч хүргэсэн байж мэдэх юм.  Өөр нэг анхаарал татах хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. Түүнийг засгийг огцоруулахын төлөө байгаа гэсэн мэдээлэл эртнээс л тарсан. Гэвч тэрээр одоохондоо гарын үсэг зураагүй бололтой. Эсвэл 16 болгоод зурчихсан ч байх магадлал өндөр. Эх сурвалж 19 дэхь гишүүн болж зурахаар хүлээж байгаа гэж түүний талаар тайлбар нэмэв. Тийм ч байж болох юм. Хуулиараа 19 гишүүн болж байж асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ийм болоход 2-3 гишүүний л дэмжлэг хэрэгтэй бололтой.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.