2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хотын мэрээс ярилцлага авах үеэрээ нүцгэлжээ

Хотын мэрээс ярилцлага авах үеэрээ нүцгэлжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Канадын сэтгүүлч, “The Province” хэвлэлийн блогчин Лори Вельбурн хэмээх бүсгүй Келоун хотын мэр Уолтер Грейгээс ярилцлага авах үеэрээ цээж нүцгэлжээ. 

Зоригтой сэтгүүлч бүс­гүй эхлээд хэвлэл мэдээл­лээр хамгийн их яригддаг сэдвүүдийг хөндөх болно гэд­гээ хэлсэн байна. Дараа нь тэрбээр Нью-Йорк хо­тод эмэгтэйчүүдийг баа­ранд цээж нүцгэлэхийг хориглосон гэдгийг дурджээ. Ингээд шаргал үст сэтгүүлч Келоуны эмэгтэйчүүд хуу­лийн дагуу цээж нүцгэн явж болох эсэхийг хотын даргаасаа асуусан байна. 

 

Энэ үеэрээ тэрбээр мэрт микрофоноо бариулчихаад дээд хэсгээрээ нүцгэлжээ. Хотын дарга ч сэтгүүлчийн энэ үйлдэлд сандарч, юу хийж байгааг нь лавласнаа хуулийн дагуу Келоуны эмэгтэйчүүд олон нийтийн газар хөхөө ил гаргаж болно гэжээ. Энэ нь гэмт хэрэг биш ч хотын дарга бүсгүйчүүдийг ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн байна. 

Хожим нь хотын дарга үүнийг урьдчилж бэлтгэсэн байсан гэж “CBC” сувагт мэдээлжээ. Энэ нь олон улсын “Go Topless Day” өдөрт зориул­сан тусгай үйл ажиллагаа байсан гэнэ. 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.