2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой

Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой

 
Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд АН-ын дарга МАХН-ын дарга нарын хооронд байгуулсан гэрээ олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тус гэрээний хавсралт  “нууц” материал ил боллоо гэх мэдээлэл ч цахим ертөнцөд тарсан. Ерөнхий сайд энэ бүхнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэний дагуу зарим сэтгүүлч Тагнуулын Ерөнхий газарт дуудагджээ. Та энэ талаар мэдээлэл авсан биз дээ?

-Би энэ мэдээллийг сонсоод үнэндээ их гайхлаа. Намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралт гэгчийг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол үнэнийг тогтоолгохоор шалгуулах ёстой. Ингэх нь зөв.

Гэхдээ Ерөнхий сайд өөрийн шууд харьяалалд байдаг Тагнуулын Ерөнхий газарт үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь буруу бөгөөд маш ноцтой.

Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй. Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад энэ мэдээллийг шалга гэж үүрэг өгдөг болох юм байна л даа.

Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай. Дахин хэлэхэд хуулийн дагуу шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой.

-Тагнуулын байгууллага намуудын гэрээ тойрсон асуудлаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж Та үзэж байна уу?

-Тагнуулын Ерөнхий газар гэдэг бол хувь хүний биш Үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг ярьдаг байгууллага.

Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө нэр төртэй холбоотой асуудлаар үүрэг өгсний дагуу сэтгүүлчдийг шалгана гэдэг байж боломгүй асуудал.

Монголын ардчилалд аюул учруулах ийм жишиг тогтоож болохгүй. Энэ хууль бус үйлдлийнх нь  төлөө ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ дээр шалгах хэрэгтэй.

 

 Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.