2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ

Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ

 

Рио Тинтогийн Зэсийн группын захирал Жан Себастиан Жак өчигдөр Оюу Толгойн дараагийн шатны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны тухай Австралид мэдээлэл хийжээ. Тэрээр Оюу Толгойн төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт болох 4.2 тэрбум ам.долларыг (5.4 тэрбумаас) Монголын тал шийдэж өгөхгүй бол бид хөдлөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа дэлхий дахинд мэдэгдлээ. Жан Себастиан Жак “бөмбөг Монголын Засгийн газрын гарт байна” хэмээн онцоллоо.

Рио Тинто Монголын талыг нэг бол энэ мөнгийг ол эсвэл татвар хөнгөлөх, илүү хувьцаа эзэмших, илүүдэл зардлыг тусгах зэрэг асуудлыг ашигтайгаар шийдэж өг хэмээн тулгаж байна. Манай талд шахалт үзүүлэн барьцаалж буй 4.2 тэрбум ам.доллар гэдэг бол асар их хэмжээний мөнгө билээ. Чингис  бонд л гэхэд 1.5 тэрбум ам.долларын өр, гэтэл 4.8 тэрбум ам.доллар гэдэг бол манай Засгийн газрын хувьд хаанаас ч олж чадахгүй асар их хэмжээний мөнгө юм.

Рио Тинто Засгийн газар хөдлөхгүй бол Оюу Толгойн хувь заяаг орхино гэдэг байр сууриа илэрхийлснийг барууны, ялангуяа Австралийн хэвлэлүүд ингэж бичжээ. 

Рио Тинто Монголын засгийн газраас тодорхой байдлыг шаардаж анхаарлын гадна үлдсэн Оюу Толгой төслийг үргэлжлүүлэхийн тулд 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээж байна. Рио-гийн зэсийн босс Жан Себастиан Жак өчигдөр “манай компани төслийн санхүүжилтийн дуусах хугацааг сунгах албан ёсны хүсэлт гаргаагүй, учир нь бөмбөг Монголын Засгийн газрын шүүхэд байна” гэж мэдэгдлээ.

“Тэд үүнийг хийхийг бас хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ тэд үүнийг хийхийг хүсч байгаа бол бид урагш алхаж болно, гэхдээ одоо энэ бол үнэхээр тэдний дуудлага юм” хэмээн Жан Жак хэлсэн байна.

Рио нь их хэмжээний зэс, алтны уурхай болох Оюу Толгойн төсөл дээр Монголын засгийн газартай удаан хугацаанд хамтран ажилласан бөгөөд 9 сарын 30-нд санхүүжилтийн эцсийн хугацаа байсан төслийн гүний өргөтгөлийг хийхийн тулд 4.2 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм. 

Жак хэлэхдээ “Олборлогч хөгжлийн дараагийн үе шатыг санхүүжүүлэх зээлийн консерциумын 15 арилжааны банкинд өргөтгөл хийх албан ёсны хүсэлт тавих тухай бодолцож байсан. Бид одоо хүртэл албан ёсны хүсэлтээ гаргаж өгөөгүй байсан гол шалтгаан нь бид Монгол Улсын Засгийн газар ирж байгааг ойлгохыг хүсч байна. Засгийн газартай яриа хийснээс хойш 18 сарын дараа ширээн дээр сууж хийх тохиролцоо байна. Бид үүнийг сайн тэнцвэртэй тохиролцоо гэж итгэдэг, бүх талуудад ашигтай юм. Одоо үнэхээр бөмбөг засгийн газарт л байна” гэжээ.

18 сарын өмнө Рио-гийн зэсийн группыг удирдаж эхэлсэн Жан Жак арилжааны банкууд албан ёсны өргөтгөх хүсэлтэд гарын үсэг зурах болно гэдэгт итгэлтэй байсан ч хугацаа өнгөрсөн. Есдүгээр сарын 30-ны сүүлийн хугацаа нь анхны хоёр дахь шатны санхүүжилтийн хугацаа болох гуравдугаар сарын 31-ний хугацааг өргөтгөсөн байдал гэдгийг ч онцолсон юм. 

“Оюу Толгойн үйл ажиллагааны эхний үе шат явагдаж байгаа ч хоёр дахь үе шат  буюу төслийн нүсэр эрдэнэс оршиж буй далд олборлолт хийх нь үүнээс харьцангуй том ажил юм. Бид бүгд эрдэнэсийн 80 хувь нь газрын гүнд байгаа гэж хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч бид хэрвээ манай хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувийг өсгөх юм бол өргөтгөлийг хийх болно гэдгийг Засгийн газар бүрэн ойлгож байгаа” гэлээ.

Хоёр дахь шатанд 4.2 тэрбум ам.доллартай нүүр тулж буй зээлийн консорциумд мөн хөгжлийн банкууд багтдаг бөгөөд тэд хамгийн цаад тал нь шинэ жилийн баяр хүртэл өргөтгөл хийх хүсэлтийг хүлээж авах боломжтой юм.  Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас эхлээд Европийн сэргээн босголт, хөгжлийн банк болон Австралийн Засгийн газрын Экспортын санхүү, Даатгалын комисс хүртэлх банкууд эдгээр банкуудын тоонд багтдаг аж.

Татварын асуудал, түүнчлэн Оюу Толгойн үйл ажиллагааны эхний үе шатанд зардал хэтэрсний нөхөн төлбөрийн асуудлууд гацаанд оруулж буй түлхүүрүүдийн нэг болж байгааг Жак анхаруулсан байна. Тэрээр "Бид зөвхөн энэхүү капиталын хөрөнгө оруулалтын орчин нь зөв байвал хоёр дахь үе шатыг үргэлжлүүлэх болно. Хэрвээ татварын асуудал тогтворгүй эсвэл бид бусад хэд хэдэн асуудлын талаар санаа зовоод байх юм бол бид хувьцаа эзэмшигчдээ Монголд дахин 6 тэрбум ам.долларын өргөтгөл хийхийг ятгахад үнэхээр хэцүү байх болно” гэв.

Өнгөрсөн зургаадугаар сард Монголын Засгийн газар Оюу Толгойн төлөөгүй татварыг 130 сая ам.доллар хэмээн цохилт үзүүлсэн ч дараа нь 30 сая ам.доллар болгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын зэсийн холбооны дарга болсон Жак Рио тэвчээртэй байх ёстой хэмээн ярьж байна. “Намайг ажлаа авснаас хойш Оюу Толгойн ажил ахицтай байгаа. Магадгүй Монголын Засгийн газарт хугацаа хэрэгтэй байж болох юм. Бид Монголын ирэх 30-40 жилийн ДНБ-ий тухай асуудлыг ярьж байна. Энэ тэдний хувьд чухал шийдвэр тул бид тэвчээртэй байх хэрэгтэй” хэмээн хэллээ. Тэрээр зэс олборлох нь богино хугацааны ажил биш гэдгийг онцлоод нийтдээ долоон тэрбумын хөрөнгө оруулалт шаардах Оюу Толгойн үйл ажиллагааг явуулахад 17 жил шаардлагатай бөгөөд багцын хөрөнгө оруулалт зөв байх юм бол мөнгийг жинхэнэ утгаар хэвлэх болно хэмээн хэлжээ. Мөн тэрээр Риогийн БиЭйчПи Биллитонтой хамтран эзэмшдэг дэлхийн хамгийн том зэсийн уурхай Эскондидагийн төсөлд урт хугацаа орсныг жишээ болгож “Бид Эскондидад хайртай, гэхдээ үүнд хүрэхийн тулд 20 гаруй жил хэрэг болсон” гэсэн байна.

 

www.24TSAG.mn

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.