2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “БОДЬ ДААТГАЛ” КОМПАНИЙН МЭДЭГДЭЛ

“БОДЬ ДААТГАЛ” КОМПАНИЙН МЭДЭГДЭЛ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

“БОДЬ ДААТГАЛ” КОМПАНИЙН МЭДЭГДЭЛ Хилийн боомтын бүс дэх даатгалын үйлчилгээний талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд тус компанитай холбоотой ташаа мэдээлэл гарч буй тул дараах тайлбар мэдэгдлийг хийж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/23/24 тоот хамтарсан тушаалаар “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа автотээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг баталсан. “Бодь Даатгал” ХХК нь уг журмын дагуу Хил Хамгаалах Ерөнхий Газрын Хилийн албаны хэлтсээс хилийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар хандахад “2013 оны 12-р сард батлагдсан Хилийн Боомтын Тухай хуулиар Боомтын нэгдсэн захиргаа энэ асуудлыг хариуцдаг болсон тухай” хариу тайлбарыг бидэнд ирүүлсэн.


Хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар “Боомтын хяналтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагаас бусад хуулийн этгээд, иргэн Боомтын захиргаанаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна” гэж заасан байна. Хуулийн энэ заалт болон ХХЕГ-ын тайлбарын дагуу манай компани Боомтын нэгдсэн захиргаанд хандан хүсэлт тавьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь боомтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хууль журмын дагуу авсан.


Боомтын нэгдсэн захиргаанаас зөвшөөрөл олгосон албан бичиг 2014 оны 8 дугаар сарын 6–нд ирсэний дараа тус компани Алтанбулагийн боомтод даатгалын үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хангаж байх хооронд буюу 9 дүгээр сарын 15 мөн сарын 29-нд Санхүүгийн зохицуулах хорооноос албан бичиг ирүүлж үйл ажиллагаа явуулж байгаа бол зогсоох, үйлчилгээг даатгалын компани бус даатгалын зуучлагч дангаараа явуулахыг мэдэгдсэн тул Алтанбулаг дахь манай үйл ажиллагаа зогссон.


Иймд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зохион байгуулалттайгаар тараагдаж буй мэдээлэлд дурьдсанчлан тус компани боомтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан зүйл огтоос байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. “Бодь даатгал” ХХК Монгол улсын даатгалын зах зээлд анхдагч, манлайлагчийн хувьд даатгалын хууль, дүрмийг олон нийтэд зөв сурталчлан таниулах, иргэдийг даатгалд идэвхитэй хамруулахын төлөө бизнесийн ёс зүйн чанд баримтлан ажиллах болно.

“БОДЬ ДААТГАЛ” ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.