2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

Тэрбээр татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болжээ.


Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нэлээн асуудал үүсээд байгаа.


Тухайлбал,Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бололтой.

Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын дарга болонгуутаа ашиг сонирхолын зөрчлөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхлүүлсэн.

Тэгвэл тэрбээр энэ удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрладаг татваргүй барааны дэлгүүр, төдийгүй тус газрын ажилчдын эрх ашгийг хөндөж эхэлсэн байна.

Тодруулбал, Л.Гүндалай дээрх татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болсон байна.


Тэрбээр “Энэ бүс чинь манай боомтын бү­сэд хамраагдаж байгаа уч­раас та нар түрээс төлөх ёстой” гэдэг аж. Харин тус газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захир­гаанд түрээсийн төл­бөрөө төлж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байна.

Түрээслэгчид энэхүү газарт хууль дүрмийнх нь дагуу ажиллаж байгаа гэдгээ Л.Гүндалайд учир­ласан ч тэрбээр “Түрээсийн төлбөрөө хурдан төл” гэх дөрөвхөн үгийг хэлж сарын түрээсээ тодорхой дансанд тушаахыг шаардсан байна.


Уг нь энэхүү татваргүй барааны дэлгүүр нь боомтын бүсэд хамаарагддаг хэдий ч “Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэдэлд байдаг байна. Гэтэл Л.Гүндалай эл татваргүй барааны дэлгүүрүүдийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар ийнхүү улайрч эхэлсэн аж.

Хамгийн асуудалтай нь дэлгүүрийн эзэд энэ талаарх гомдлыг холбогдох газруудад нь гаргах гэсэн боловч хэл аманд орно хэмээн ихэд айж байгаа аж.

Тодруулбал, “Бид энэ талаарх мэдээллийг заавал өргөдлөөр гаргаж өгөх учраас Боомтын захиргаа биднийг улам ихээр шахах байх. Гэхдээ дан ганц бидний эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш.

Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Тиймээс тус газрын үйлдвэрчний эвлэл энэ талаар ярина гэж итгэж байгаа учраас бид хүлээж байна.” гэсэн юм.

 

Үргэлжлэлийг MORNINGNEWS.mn ...

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.