2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Батцэрэг АН-ын Засгийн газрыг унагаалцаж явсан түүхтэй

Н.Батцэрэг АН-ын Засгийн газрыг унагаалцаж явсан түүхтэй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

 

-Н.БАТЦЭРЭГ М.ЭНХСАЙХАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХАД ХҮЧ ХАВСАРЧ ЯВЖЭЭ-

Бид энэ удаад улс төрд өрнөж буй үйл явдлын хүрээнд “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа танд хүргэж байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр нь яригдаж буй Н.Батцэрэгийг М.Энхсайханы Засгийн газрыг огцроход гар бие оролцсон гэдэг. 1996 онд “Хөдөөгийн фракц” гэж алдартай бүлэг байсан бөгөөд Ц.Элбэгдоржийг танхимын гишүүдээ сонгож байх үеэс байгуулагджээ. До.Ганболд тэргүүтэй энэхүү фракцын нэг гишүүн нь Н.Батцэрэг байсныг улс төрийн хүрээнийхэн өгүүлдэг.

Н.Энхбаяр намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо “Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газрыг огцруулах гол хорыг найруулсан. Энэхүү операцид нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн До.Ганболд тэргүүтэй Ардчилсан нам дахь “Элсний 13″ буюу хөдөөгийн фракцийнхан хүч хавсарч, Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан танхимыг унагасан удаатай. Мөн 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд тус фракцынхан М.Энхсайханы Засгийн газрыг байгуулагдсанаас ердөө жил гаруйхны дараа огцруулжээ. Өөрөөр хэлбэл, хамтран зүтгэгч анд нөхөд нь тун амжилттай явсан засгийг нь унагааж дөнгөсөн аж.

Улс төрийн түүхэнд “Элсний 13” гэх нэрээр үлдсэн “хөдөөгийнхөн” парламент дахь цөөнхөд хялбархан олзлогдож, Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн нь тэр байж. Энэ үйл ажиллагаанд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд буй УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гар бие оролцон, хүч хавсарч явсныг журмын нөхөд нь хэлэх.

Эдүгээ Н.Энхбаярын мэдлийн “Шударга ёс” эвслийн бүлэг дотроо хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь Н.Энхбаяртаа үнэнч бол Н.Батцэрэг, Г.Уянга, Л.Цог нарын гишүүд нь М.Энхсайхантай “түншлэх” болсон нь нууц биш. Өнгөн талдаа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг М.Энхсайхантай үй зайгүй нөхөр мэт. Гэвч улс төрийн үйл явдлаас харахад үгүй гэж хэлж болохоор. Гэхдээ хэн хэн нь урвах, шарвахыг юман чинээнд боддоггүй бололтой юм.

Н.Батцэрэгийн намтрыг улс төрд анх орсноос нь хөөвөл яах аргагүй Монголын ардчилсан холбооны хүн. 1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авсан. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдон, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 хувийн харьцаатай орж байв. Энэ үед Н.Батцэрэг МҮАН-ын харъяалалтай байсан. 2003-2004 онд Налайхын Ардчилсан намын даргаар ажилласан гээд бодохоор хэрэгтэй цагт, хаашаа ч холбирохоо сайн мэддэг нэгэн гэхэд хилсдэхгүй мэт.

-ЖУРМЫН НӨХӨД НЬ Н.БАТЦЭРЭГИЙГ ЯАВЧ “ЦЭВЭРХЭН” УЛС ТӨРЧ БИШ ГЭВ-

Зарим нөхөд нь түүнийг яав ч “цэвэрхэн” улс төрч биш гэв. Тэр 1990-ээд онд өрнөсөн Монголын ардчилсан хувьсгалаас улс төрд нэр дэвшигч болж, тэр цагаас хойш улс төрийн хүрээнд ажиллаж буй. 1990 оны зун болсон АИХ-ыг сонгох анхны ардчилсан сонгуулиар Улиастай хотын төвийн 234-р тойрогт, МоАХ, АН-аас нэр дэвшиж, 30 хувийн санал авч ялагджээ. Тэр үед Завхан аймгийн МоАХ-ны зохицуулагч байсан юм билээ. Энэ үеийг тэрээр “Ардчиллын хамгийн гэнэн, романтик үе” гэж тодорхойлжээ.

Н.Батцэрэг боловсролын салбарт л ажиллавал юу юм бэ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын талаар мэдлэг, туршлага багатай түүн шиг хүн ажлыг урагштай авч явж таарахгүй, замруулна гэж харах хүн олон байна.

 

Үргэлжлэлийг МЭДЭЭ.мн ...

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.