2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Д.Тэрбишдагвын шадар сайдыг Ц.Цолмон авахаар яригдаж байна

Д.Тэрбишдагвын шадар сайдыг Ц.Цолмон авахаар яригдаж байна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Д.Тэрбишдагвын шадар сайдыг Ц.Цолмон авахаар яригдаж байна

 

Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилж байна. Энэ долоо хоногт Засгийн газрын долоон сайдыг чөлөөлсөний дагуу дараагийн сайд нарыг томилох учиртай. Тэгвэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн сайд нар "намын даалгавар"-аар албан тушаалаа өгч дараагийн сайд нарын сураг дуулдаж эхэллээ.

Сангийн сайдаа АН-д алдсан тэд дотооддоо ихээхэн асуудалтай байгаа гэж эх сурвалжууд мэдээлсээр байна. Удаан ярилцсаны эцэст Шадар сайдын албан тушаалыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон авах тохироо хийгдсэн аж.

 

Тэгвэл Ц.Цолмон гэж хэн бэ?

 

Цэрэндашийн Цолмон

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

Төгссөн сургууль, мэргэжил:

1970 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль

1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Цахилгааны инженер мэргэжлээр

1982 онд Намын дээд сургууль

1987 онд ЗХУ-ын Москва хотын Дипломатын академи тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Эдийн засгийн ухааны доктор, Профессор, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой

Ажилласан байдал:

1976 - 1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер

1977 - 1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер

1982 - 1984 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч

1987 - 1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч дарга

1990 - 1992 онд Хөдөлмөрийн сайд

1992 - 1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга

1995 - 1996 онд Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд

1996 - 2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд

2000 - 2006 онд "Дельтапи" ХХК-ий захирал

2006 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

2008 - 2012 онд Үндэсний Шинэ Намын дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Шагнал:

1996 онд Болгар улсын “Мадарски конник” одон

Гадаад хэл:

англи, орос

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.