2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Ц.Алдармаа 7 жилийн ял авлаа

Ц.Алдармаа 7 жилийн ял авлаа

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

 

 “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оноолоо. Улсын яллагчаас уг хэрэгтэй холбогдуулан Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Энэ зүйл ангиар Ц.Алдармаад таваас дээш долоон жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор хуультай юм. Шүүх хуралдаан өндөрлөсний дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдлээ.

 

 

 

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn