2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Бямбадорж: М.Тулгыг эмч нь үүрч авч ирсэн

Ж.Бямбадорж: М.Тулгыг эмч нь үүрч авч ирсэн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 Ж.Бямбадорж: М.Тулгыг эмч нь үүрч авч ирсэн Хүний эрхийн үндэсний коимссын дарга Ж.Бямбадорж “Хүнлэг бусын дээд зэргийн харилцаа” бий болсныг байнгын хорооны хуралдаан дээр хэлжээ. Аюулгүй байдал гадаад бодлого, Хуул зүйн байнгын хорооны энэ сарын 14-ны хуралдаанаар Хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх үеэр “Нүүрс” хөтөлбөрийн асуудалд сэжиглэгдэн цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй А.Тулгын бодит байдлыг жишээ болгон ярьжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Би нэг жишээ хэлье. Заримдаа хаана хандахаа мэдэхгүй тохиолдол гарах юм. Өмнөх долоо хоногт Тулга гэж хүний ээж нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан. Цагдан хорих 461-р ангид байгаа хүүхдийн минь бие муу байна гэж.  Тэр асуудлаараа манайд ч гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн өдөр нь би хүн явуулж бодит байдлыг шалгасан. Эмнэлгийн дүгнэлт гарчихсан, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан. Ер нь бид эрүүл байгаа юм уу, үхэх гэж байгаа юм уу гэдгийг нь хараад мэдэхгүй. Гэхдээ эмнэлгийнх нь дүгнэлт гарчихсан, эмч нар нь “Бид яах юм бэ” гээд байж байсан. Би уг нь “Эмнэлэг дээр нь очоод уулзчихаарай” гээд хүн явуулсан ч 461-р анги дээр уулзсан байсан. Тэнд Хүний эрхийн үндэсний комиссын уулзалтын өрөө байдаг юм. Тэр өрөөнд М.Тулгыг эмч нь үүрч авч ирсэн гэсэн. Хянагчтайгаа 3-р шатлалын эмнэлэгт нь хэвтээд явна биз дээ.

 

“Ноцтой мэдээлэл алдах гээд байдаг юм” гэх. Энэ юу гэсэн үг юм бэ. Би энэ л харилцааг хэлээд байгаа юм. Энэ бол хүнлэг бусын дээд зэргийн харилцаа байх гэж бодож байна. Түрүүчийн талийгаачийн асуудлыг би дэд хороон дээр асуудал ярихад ярьж л байсан. Өдөр тутам ийм зүйл харах юмаа гишүүд ээ. Заримдаа ч бүх гишүүд дээр очоод нэг нэгээр нь ярих юмсан гэж бодогдох юм” гэсэн юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn