2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » “БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ - МАН

“БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ - МАН

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

“БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ - МАН

2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчиний байр сууринд шилжсэн. 

 

Өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндрээд байна. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд Ард түмний мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон боловч түүнийгээ гардан хэрэгжүүлэх боломжоо алдсан юм. Нөгөө талаар тухайн хөгжлийн стратегийг боловсруулж байх үеийн эдийн засгийн нөхцөл байдлууд ганцхан жилийн дотор муу талруугаа өөрчлөгдсөн нь МАН-ыг улс орныхоо хөгжлийн талаар дэвшүүлсэн зорилтыг дахин авч үзэж, тодотгоход хүргэж байгаа бололтой. 

 

Сөрөг хүчин гэдэг нь ганцхан эрх баригчдын муу талыг зүгээр хараад суухын хэрэг биш бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх гэдгийг МАН эрх баригч хүчин АН, Засгийн газарт ухааруулж буй бололтой. Үнэн хэрэг дээрээ МАН-ынхны ярьж боловсруулж буй хөгжлийн бодлогыг уг нь эрх баригчид л хамгийн түрүүнд ярьж боловсруулж, хэрэгжүүлж байх учиртай баймаар. Гэтэл үгүй юмаа. Өнөөгийн Засгийн газар улс орноо “бодлогогүй бодлого”-оор “дүрэмгүй дүрэм”-ээр л жолоодож байх шиг. 

 

2013 оны 10 дугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Ардын Нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлохтой холбогдуулан залуу эрдэмтэн судлаачдын дунд “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл НЭЭЛТТЭЙ зарлаж байгаа юм байна. 

 

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд шагналын нийт дүрмийн сан нь 20 сая төгрөг юм байна. 

 

Сэдвийн хувьд нэлээн өргөн хүрээтэй бөгөөд эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого, байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлогын талаар судлаач, сонирхогч хэн бүхэн МАН-аас зарласан уралдаанд өөрийн дуу хоолойгоо нэмэрлэх, тусгах боломжтой юм байна.

 

Түүнчлэн Монгол улсын нийгмийн бодлогын хөгжилийн хүрээнд ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал, боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх асуудал багтсан бол байгальд ээлтэй уул уурхайн бодлого, байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлогыг ч чухалчлан авч үзэхээ МАН-ынхан илэрхийлжээ. 

 

Монгол улсын засаглал,  төрийн байгууллын шинэчлэлийн асуудал сүүлийн үед орхигдож бас гажуудаж буй асуудлын нэг юм. Энэ хүрээнд эрх барих дээд байгууллагуудын эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог оновчтой болгох, төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах боломж нөхцлийг бий болгох бодлого, авилгагүй нийгмийг цогцлоож, ил тод, шударга засаглалыг бэхжүүлэх бодлогын талаар ч иргэдийнхээ бүтээлч санал санаачлагыг дэмжиж ажиллахыг эрмэлзэж байна. 

 

Өнөөдөр МАН хүчтэй сөрөг хүчиний хувьд Монгол улсыг хөгжил дэвшилд хүргэх алсын хараатай нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэгч, иргэдийн оролцооны ардчиллыг дэмжигч улс төрийн тулхтай хүчин гэдгээ Намынхаа Их хурлаар дахин нотлохыг хичээж буй нь тодорхой байна.

 

“БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ” 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчиний байр сууринд шилжсэн. Өнөөдөр МАН хүчтэй сөрөг хүчиний хувьд, Монгол улсыг хөгжил дэвшилд хүргэх алсын хараатай нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэгч, иргэдийн оролцоот ардчиллыг дэмжигч улс төрийн тулхтай хүчиний хувьд улс орны хөгжлийн асуудлаар шинэ бодлого санаачлагыг хөхүүлэн дэмжих болно.

Өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрч байгаад МАН харамсажбайна. Иймд Монгол улсын ирээдүйн хөгжлийн гарцыг зөв тодорхойлох үүднээсМонгол Ардын Намаас ард түмнээрээ хэлэлцүүлэн боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсронгуй болгох, цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэхээр ажиллаж байна. 

2013 оны 10 дугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Ардын Нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлохтой холбогдуулан залуу эрдэмтэн судлаач Та бүхний санал бодлыг сонсох, оролцоог хангах замаар “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл НЭЭЛТТЭЙ зарлаж байна. 

 

ХОЁР. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлэх зэрэг Монгол улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай,тогтвортой,тодорхой бодлоготойгоор хөгжүүлэх “Монголын хөгжлийн загвар”-т санаа болохуйц бүтээл байх бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд бичигдсэн байвал зохино.Үүнд:

• Монгол улсын эдийн засгийн хөгжил, чиг хандлага. 

▪ Эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого

▪ Байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох

▪ Мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого

▪ Монгол улсын хэмжээнд үйлдвэржилтийг төлөвлөх нь

▪ Импортыг орлуулах боломж  бий болгох дунд хугацааны бодлого

▪ Эдийн засаг дахь уламжлал ба шинэчлэлийн бодлого

▪ Төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжил, хот төлөвлөлтийн бодлого

▪ Үндэсний уламжлалт эдийн засгийг хөгжүүлэх бодлого

▪ Эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлого

 

• Монгол улсын нийгмийн бодлогын хөгжил. 

▪ Иргэн бүр ажилтай орлоготой, сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдрах боломж 

▪ Ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого

▪ Иргэдийг хямд, тохилог орон сууцаар хангах бодлого

▪ Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал

▪ Боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх

▪ Халамжийн бодлогыг оновчтой болгох бодлого 

▪ Хүн амын өсөлтийг хангах бодлого

 

• Монгол улсын байгаль орчны хөгжлийн бодлого.

 

 Байгальд ээлтэй уул уурхайн бодлого 

 Байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлого

 Байгалийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлого

 

• Монгол улсын засаглал,  төрийн байгууллын шинэчлэлийн бодлого.

▪ Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх тогтолцоог бий болгох 

▪ Эрх барих дээд байгууллагуудын эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог оновчтой болгох 

▪ Төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах боломж нөхцлийг бий болгох бодлого

▪ Улс төрийн намуудыг хөгжлүүлэх зөв бодлого ба улс төрийн зөвшилцлийн хангах нь

▪ Иргэдийн улс төрийн эрх, оролцоог хангах бодлого

▪ Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын харилцааны шинэчлэлийн бодлого

▪ Авилгагүй нийгмийг цогцлоож, ил тод, шударга засаглалыг бэхжүүлэх бодлого

▪ Хуулийн засаглалыг тогтоох, хэрэгжүүлэх бодлого

▪ Үндэсний аюулгүй байдлын бодлого

 

 

ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартад нийцсэн, үнэн зөв, бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд тулгуурласан, мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан, хэл найруулгын өндөр түвшинд бичигдсэн байх шаардлагатай.

Эрдэм шинжилгээний бүтээл нь “аrial” фонтоор, 12 үсгийн өндөртэйгээр, single буюу дан мөр хоорондын хэмжээтэй, А4 хэмжээний 30-50 нүүр хуудаст багтсан байна. Бүтээлийг бичмэл эхээр ирүүлэх бөгөөд эхийг файлаар авна. Эрдэм шинжилгээний бүтээл урьд өмнө нийтлэгдэж байгаагүй байна.

ДӨРӨВ.УРАЛДААНЫГ ДҮГНЭХ

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй МАН-ын Их хурлын Хөгжлийн стратеги боловсруулах Ажлын хэсэг танилцаж, шилдэг 5 бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор шалгаруулан байр эзлүүлж, дараах шагналыг олгоно. Үүнд:

 

1-р байр 1 бүтээл 10 сая төгрөг

2-р байр        1 бүтээл       5 сая төгрөг

3-р байр        1 бүтээл       3 сая төгрөг

4-р байр        1 бүтээл       1 сая төгрөг

5-р байр        1 бүтээл       500 мянган төгрөг

 

Уралдаанд оролцогчид бүтээлээ Тусгаар тогтнолын ордны 401 тоотод 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эх хувиар болон и-мэйлээр ирүүлнэ үү. 

 

Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүд  нь МАН-ын өмчлөлд шилжинэ.

 

Хаяг:Тусгаар тогтнолын ордон. Нийгмийн Ардчиллын Хүрээлэн. 401 тоот

Утас: 88914408, 99818625, 77444183

Емайл: amur_badmaa@yahoo.com

uurtsaih_0907@yahoo.com

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.