2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

“Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)


Их бүтээн байгуулалтын дуун ид хадаж, энэ хэрээр орон сууцны хороолол, барилга байшин үй олноороо баригдаж буй. Ийм ажлын гал дундуур хүний амь эрсдэх тохиолдол гарч байгаа бөгөөд үүнийг дагасан худал үнэн мэдээлэл тарж байдаг. Саяхан “Хүннү-2222” хороололын барилгаас  цахилгаан шатны хонгил, F1 дүгээр  давхраас хүн унаж амиа алджээ.

 


Тус барилга дээр ажиллаж байсан 51 настай иргэн Д. нь нэг метр орчим өндөртэй бэхэлгээг давж унаж амиа алдсан байна. Бидний ойлгож байснаар олон давхар өндөр дээрээс нисч амиа алдаагүй юм байна. Бид газар дээр нь очиж харвал цахилгаан шатны хонгил хаасан төмөр сараалжин хамгаалалт нь шалнаас нэг метр гаран өндөртэй бөгөөд шатны хонгил нь 10 орчим метр  байрлалд байх. Талийгаач Д энд ажлаа хийж байгаад 10  метр орчим өндөр дээрээс унаж осолдосон бололтой.

Энэ нь мэдээжийн хэрэг, урдчилсан таамаглал шүү дээ. Түүнээс биш цагдаа болон бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар чухам ямар байдлаар осолдсон болох нь тодорхой болж таарна. Юутай ч талийгаач Д 10 метр орчмын өндөр дээрээс унасан гэдгийг эх сурвалж харуулж байна. Уншигч та бидний баталгаажуулж авсан зургийг харна биз.

“Хүннү-2222” хорооллын энэ хэсгийн ажлыг “Ашид элбэг” хэмээх барилгын компани гүйцэтгэж байгаа аж. Тодруулбал, иргэн Д-гийн амиа алдсан хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани гэсэн үг.

Тиймээс энэ тухай “Хүннү-2222” төслийн удирдлагаас тодруулхад. Тэрээр “Манай барилгын F 1 давхарт цэвэрлэгээний ажил хийж байсан 51 настай Д шатны хонгил руу унаж осолдсон. Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн байгуулгууд шалгаж байгаа. Хараахан дүгнэлт нь гараагүй учир үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн мэдээллийг өглөө.

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 “Хүннү” хороололд ахин осол гарч хүний амь нас хохирлоо (фото, бичлэг)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.