2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Шинэхэн сайдууд хэн бэ

Шинэхэн сайдууд хэн бэ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Шинэхэн сайдууд хэн бэ

 

Засгийн газрын сайд нарын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ. Гэхдээ энэ тийм ч амархан ногоон гэрлээр орчих асуудал биш л дээ.  Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлд зургаан яамыг нэгтгэж гурав болгоно гэж тусгасан ч өөр нэг заалт анхаарал татаж байгаа юм.  Тодруулбал, нэмэлтээр бусад яамдын сайд нарыг солихийг үгүйсгэхгүй гэх утгатай.  Тэгэхээр зөвхөн гурван яамдын сайд нарыг томилох бус зарим сайд нарыг нясалж, цус сэлбэхийг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд эхний ээлжинд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах төлөвлөгөөгөө батуулсан.

Батлагдсан бүтцээр:


1. Батлан хамгаалах
2. Байгаль орчин, ногоон хөгжил
3. Боловсрол шинжлэх ухаан
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
5. Зам тээвэр, барилга хот байгуулалт
6. Сангийн яам
7. Соёл спорт, аялал жуулчлал
8. Уул уурхай, эрчим хүч
9. Үйлдвэр, хөдөө аж ахуй
10. Хууль зүй
11. Хөдөлмөрийн яам
12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал
13. Эрүүл мэндийн гэсэн салбарын яамд ажиллах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Дээр хэлсэнчлэн шинээр томилогдох сайд нарын нэрс янз бүрийн таамаглалаар хөвөрч байна.  Үүнтэй зэрэгцээд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзан “Засгийн газрын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын гишүүн биш ёстой” хэмээн байр сууриа хатуу илэрхийлсэн.  Гэхдээ энэ бол хуулийн дагуу шийдэгдсэн асуудал биш. Ерөнхийлөгчийн өөрийн байр суурь.  Үүнийг засгийн тэргүүн хүлээн авч байгаа мэт харагдавч цаанаа өөр шийдвэр гаргах нь ойлгомжтой.  Уг нь өнгөрсөн хавар ”Давхар дээл” тайлах хуулийн төслийг хэлэлцсэн ч эцсийн шатанд нь унагаж чадсан билээ.  Тэгэхээр одоогийн бүрэлдэх шинэ Засгийн газарт нэг их өөрчлөлт орохгүй боловч тодорхой хэмжээнд хөдлөх нь бас л тодорхой.  Юутай ч сая УИХ-аар батлагдсан хуулийн дагуу гурван яамны сайд шинээр томлогдоно.

 

Тухайлбал, Сангийн яам, Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайд нарыг асуудалгүй томилоно гэсэн үг. Тэгэхээр одоо яригдаж байгаа таамаглалаар бол Сангийн сайдын суудалд одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд байсан О.Чулуунбатын нэр яригдаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд салбарын сайдынхаа хийж буй ажлыг байнга шүүмжилж, хэл ам дагуулж ирсэн. Гэхдээ өнөөдрийн хувьд тэрбээр ийм боломж гарч ирнэ хэмээн таамагласан байж магадгүй л юм.  Харин Геологи, уул уурхай, эрчим хүчний сайдаар хуучин сайд Д.Ганхуяг үлдэж чадах бололтой. Мөн Дэд бүтцийн хөгжлийн сайдаар МҮАН-ын дарга М.Энхсайханы нэр дуулдаж байгаа юм.

 

Ийнхүү батлагдсан хуулиар дээрх гурван сайдыг томилно.  Гэхдээ бусад яамдын сайд нарыг өөрчлөх чиглэл бас байгааг санах хэрэгтэй.  Тиймээс МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, ССАЖЯ-ын сайд Ц.Оюунгэрэл нарыг өөрчлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ сайд нарыг томилохдоо гаднаас буюу УИХ-ын гишүүн биш хүнээр томилохыг Ерөнхийлөгч болоод сөрөг хүчин шахаж байгаа юм.  Гэхдээ Н.Алтанхуягийн тактик ямар байгааг одоогоор хэлж мэдэхгүй юм.  Ямартай ч бага зэрэг хөдөлгөөн орж үймэх нь тодорхой болчихсон.  Эсвэл гурван сайдыг шинээр томилоод л асуудал шийдэгдэж магадгүй.  Учир нь улстөрийн тохиролцоо гэнэт өөрчлөгддөг гэмтэй. 

Д.Анар

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.