2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Зөвшөөрөлгүй барилгуудыг банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэж зээл олгуулахгүй

Зөвшөөрөлгүй барилгуудыг банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэж зээл олгуулахгүй

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 Зөвшөөрөлгүй барилгуудыг банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэж зээл олгуулахгүй

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалт, нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

-Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 сарын 10-ны өдрийн А/656 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй эхэлсэн болон үргэлжлүүлэн барьж байгаа барилгуудад шалгалт хийжээ. Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт  зөвшөөрөлгүйгээр барилга шинээр эхэлсэн болон үргэлжлүүлэн барьж байгаа 22 аж ахуйн нэгж, 14 иргэний нийт 36 барилга барилга байгууламжийг хамруулснаас Баянгол дүүрэгт 20, Хан-Уул дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 5 барилга байгууламж байна. Эдгээр барилга байгууламжийн газар олголт байршил, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөл, зураг төслийн боловсруулалт, баталгаажуулалт, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгажээ.

 

Уг шалгалтаар дулааны техникийн нөхцөл аваагүй 24, цэвэр бохир усны техникийн нөхцөл аваагүй 22, цахилгааны техникийн нөхцөл аваагүй 2, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй 20, барилгын зураг төсөлдөө магадлал хийж хянуулаагүй 30 барилга байгууламж байгааг тогтоосон байна. Зарим барилга байгууламжид илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, барилга угсралтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа бол газрын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай барилгууд байгааг мөн мэдээллээ. Өнгөрсөн онд 81 барилга байгууламж зөвшөөрөлгүй баригдаж байсан бол энэ жил харьцангуй буурсан байгаа нь нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлж буй ажил, хяналт, шалгалт, хариуцлага нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

 

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд зөвшөөрөлгүй барилга барьсан нь хождог байж болохгүй. Тиймээс хуулиас дээгүүр эрх мэдэл гаргаж буй барилга байгууламжийн газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэж байлаа. Харин нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй барилгуудыг дулаан, ус, цахилгаанаар хангасан тохиолдол байна. Үүнийг таслан зогсоо, дахиж ийм асуудал гарвал тус албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно. Мөн эдгээр зөрчилтэй барилгуудын талаар олон нийт, банк санхүүгийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зээл олгохгүй, захиалга өгөхгүй байхыг сануулах хэрэгтэй” гэсэн юм. Дээрхи зөрчилтэй барилгуудад авах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын захирамж  гаргахаар болсон бөгөөд байршил, эзэмшил, ямар зориулалттай болохыг дэлгэрэнгүй мэдээлнэ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.