2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Сэлэнгэ аймгийн ИТХ-аас тариалан эрхлэгчдийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас тариалан эрхлэгчдийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас тариалан эрхлэгчдийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХ МЭДЭГДЭЛ

 

2014.10.08                                                                                             Сүхбаатар сум

Монгол Улсын Засгийн Газраас “Атрын гурав дахь аян”-ы хүрээнд авсан цогц арга хэмжээ, газар тариалангийн салбарынхны оруулсан хөрөнгө оруулалт, тариаланчдын нөр их шургуу хөдөлмөрийн үр дүнд Сэлэнгэ аймгийн тариаланчид сүүлийн 5 жил дараалан арвин их, чанартай ургац хурааж улс орныхоо стратегийн гол бүтээгдэхүүн болох улаанбуудайны 50,1 хувийг буюу 1000400 тонн улаанбуудай, 259700 тонн төмс, 164600 тонн хүнсний ногоо тус тус үйлдвэрлэн улс эх орныхоо захиалга даалгаврыг амжилттай биелүүлж ирсэн юм.

Энэ оны хувьд хураавал зохих үр тариа, төмс, хүнсний ногооныхоо 92,3-97,4 хувийг хурааж 189173 тонн улаанбуудай, 43353,9 тонн төмс, 28955,6 тонн хүнсний ногоо авч ургацын урьдчилсан блансаа бүрэн биелүүлэхээр байна.

Манай тариаланчид улс орныхоо төр засгийн тогтвортой бодлого, дэмжлэгт тулгуурлан газар тариалангийн салбар өндөр хөгжсөн Америк, Канад, ОХУ, Герман, Хятад зэрэг улсуудаас төрөл бүрийн хөдөө аж ахуйн чиргүүл дүүжин машин 473, трактор 221, ургац хураалтын комбайн 225, үтрэмийн техник 170-ийг тус тус шинээр авч нийт техникийн паркынхаа 53,1-63,5 хувийг шинэчлэснээр газар тариаланд хамгийн дэвшилтэт цомхотгосон болон тэг технологид үндсэндээ шилжиж байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ургац хураалтын явц чанар байдалтай газар дээр нь нухацтай танилцан тариаланчидтай санал солилцож энэ жилийн хувьд болон цаашдаа газар тариалангийн салбарыг тууштай, тогтвортой дэмжих төрийн бодлого, үнийн асуудлаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон холбогдох газруудад чиглэл өгч тариаланчдын урмыг сэргээсэн билээ.

Гэвч сүүлийн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зөвшөөрлөөр зарим гурил үйлдвэрлэгчид ОХУ-аас хямд үнэтэй чанаргүй улаанбуудай оруулж ирснээ зөвтгөж нэг талын мэдээлэлд тулгуурлан дотоодын улаан буудайны чанар /цавуулаг/ муу байгаа мэт хэвлэл мэдээллээр ярилцлага өгч буйг нийт тариаланчдынхаа өмнөөс эрс няцааж байна.

Манай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораториор будаагаа шинжлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн дундажаас үзэхэд будааны цавуулаг нь 23 хувиас дээш байна.

Ингэж эх орны хэрэгцээг бүрэн хангах хэмжээний улаанбуудай хураан авч шинэ ургацын борлуулалт эхэлж буй үед гаднаас импортоор улаанбуудай оруулж ирж байсан тохиолдол байгаагүй бөгөөд байж ч болохгүй ийм алхамыг хийж буй Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны бодлогыг эсэргүүцэж байна.


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН 9-р ХУРАЛДААН

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.