2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д. Цогтбаатар амьд явах эрхгүй, би түүнд ямар ч аргаар хамаагүй ял өгүүлнэ гэсэн

Д. Цогтбаатар амьд явах эрхгүй, би түүнд ямар ч аргаар хамаагүй ял өгүүлнэ гэсэн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Д. Цогтбаатар амьд явах эрхгүй, би түүнд ямар ч аргаар хамаагүй ял өгүүлнэ гэсэн

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын ТХДХ-ны дарга Г.Батхүү, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга Б.Ариунсан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, АТГ-ын дарга Н.Ганболд болон нийт УИХ-ын гишүүдэд

Ил захидал

2014 оны 10-р сар

Улаанбаатар хот


ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж асан Д.Цогтбаатар би тодорхой албан тушаалтны хувийн өс хонзонгийн улмаас 245 дэх хоногтоо цагдан хоригдож байна. Энэ хугацаанд та бүхэнд тус бүр /2-7/ удаа захидлаар хандсан боловч хариу ирүүлээгүй. Та бүхэнд хүрсэн эсэх нь тодорхойгүй тул ийнхүү хэвлэлээр хандахад хүрэв.

Намайг 2013 оны 5-р сараас ЭХ-ын 91-11, 148-Ш-т заасан гэмт хэргүүдэд сэрдэн шалгаж байснаа сүүлдээ ТЕГ-т шалгагдаж байсан иргэдийг эрүүдэн шүүсэн, иргэний өргөдпийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэнийг Төрийн нууц задруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн материалтай танилцахад 2013 оноос эхэлсэн хувийн өш хонзонгоо авах зорилгоор намайг буруутгахад чиглэсэн хууль бус үйл ажиллагаа 2 жилийн турш явагдсан нь ил болж байна.

Тухайлбал Д. Цогтбаатар намайг 2013 онд “Германы гэх” хэрэгт гүтгэсэн, илт гэм буруугүй хүнийг Эрүүгийн хэрэгт татсан, цагдан хорьсон, АТГ харьяаллын бус хэргийг шалгасан, миний эсрэг мэдүүлэг авахын тулд бусдыг айлган сүрдүүлж эрүүдэн шүүсэн, зохиомол нь нотлогдсон хэргүүдийг ашиглаж хууль бусаар олон сараар хорьсон,

АТГ хэргийг шалгах нэрээр төрийн нууцад халдсан, илт нэг талыг барьж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан зэргээр 4 хуулийн 10 заалтыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл эдүгээ буруутгаж буй “хэрэг”-үүд нь ч ямар ч үндэслэлгүй, хууль зөрчиж ЭБША явуулсан үйл ажиллагааны үр дүн болохыг мэдлээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд намайг ийнхүү хэлмэгдүүлж өс хонзонгоо авч буй албан тушаалтан нь Д. Цогтбаатар нь амьд явах эрхгүй би түүнд ямар ч аргаар хамаагүй ял өгүүлнэ, би хувийн өс  бүү саад бол гэж ил мэдэгдэл хийж байсан бол миний эхнэрийг айлган, сонин хэвлэлээр олон юм ярьж байгаад 2 сарыг нь 20 жил болговоо гэж сүрдүүлэх гэр бүлийн гишүүдийг минь хууль бусаар тагнаж мөрдөх зэрэг хууль бус дур зоргоороо авирласан үйл ажиллагаа явагдсаар байна.

Иймд миний бие та бүхнээс дараахь асуудалд анхаарч хариу өгөхийг хүсч байна.

1.Тодорхой албан тушаалтан Олон улсын конвенци, Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг минь дур мэдэн хасч, хууль шүүхээс гадуур ял шийтгэл оногдуулах талаар ил мэдэгдэл хийж, үүнийгээ бодитоор хэрэгжүүлж нэг айлын амьдралаар тоглож байгааг та бүхэнд тодорхой бичсээр атал яагаад хэнч намайг хамгаалахгүй байгаа юм бэ?

Хууль шүүхээс гадуур ял шийтгэл урьдчилан оноодог үүнийгээ прокурор шүүхэд нөлөөлж бусдыг хэлмэгдүүлдэг эрхийг хэн олгосон юм бэ?

Энэ хүн юу ч хийж болох эрхтэй дархлагдчихсан хүн юм уу? Хянаж нягтлах үүрэгтэй та бүхэн Монгол Улсын иргэн надад тохиолдоод байгаа тодорхой баримт бүхий гэмт халдлагаас намайг хамгаалахгүй юм бол хэн хамгаалах вэ?

2.Өмгөөлөгч нар эрх бүхий албан тушаалтануудтай уулзан гомдол хүсэлтийг гарган танилцуулж, хуулийн дагуу зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хандахад: “Улс төр оролцсон хэцүү хэрэг” гэжээ, Энэ юу гэсэн үг вэ?

Нэг агентлагийн дэд даргын хувийн өс хонзонгоо надаас авч буй гэмт үйлдэл Улс төрийн үйл ажиллагаа юмуу? Тагнуулын ажилтан, туүний хуулийн дагуу маш хязгаарлагдмал хүрээнд явуулдаг үйл ажиллагаанд улс төр ямар хамаатай юм бэ? Би та бүхнээс хэнийг нь ч танихгүй шүү дээ?

3.Би Төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явццаа гадаадын тагнуулын албанд ашиглагдаж байсан болон төрийн эсрэг иргэдийг турхирч үймээн самуун дэгдээх гэж байсан хүмүүсийг илрүүлж, болзошгүй аюулаас сэргийлж таслан зогсоож байсан.

Гэтэл эдгээр хүмүүс ТЕГ-ын ажилтнуудаас өс хонзонгоо авахыг эрмэлзэж үүнийг нь тодорхой хүмүүс ашиглаж зоригжуулан бусдыг гүтгүүлж хилс хэрэгт оруулж байхад ТЕГ болоод Монголын Төр яагаад ямар ч арга хэмжээ авахгүй хамгаалахгүй байгаа юм бэ?.

Ийм байдлаар хандвал цаашид улс эх орныг хэн хамгаалах вэ? /УИХ- ын ТХДХ зэрэг эрх бүхий байгууллагаас чухам юу болж өнгөрсөнийг нягтлан үзэж болно шүү дээ. /

4.АТГ-ын даргаа Танай мөрдөн байцаагч П.Болд намайг германы гэх хэрэгт дахин шалгаад холбогдолгүйг нотлож Прокурорт саналаа гаргасан байхад та “Еаgle ТV"-ээр намайг 13 сая еврогийн хэрэгт шалгагдаж байгаа мэтээр ямар зорилгоор нийтэд зарлаж байгаа юм бэ?.

Би таны л адил гэр бүл, найз нөхөд, нэр төр, хүсэл мөрөөдөлтэй Хүн шүү дээ. Н. Ганболд даргаа!!

Таны төсвийг нь захирч буй АТГ-ын төсвөөс чинь бусдыг хууль бусаар тагнах болон хэвлэл мэдээллээр гүтгэн доромжипоход зориулан татвар төлөгчидийн мөнгө урссаар байгааг та мэдэж байгаа юу?

5.Монгол Улсын Ерөнхий Прокурор оо!! Надад холбогдуулан шалгаж буй хэргүүдэд дээд тал нь 4 сар хорих атал намайг 9 дэх сардаа хорьж байна. Намайг анх Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэж АТГ-аас баривчилсан.

Намайг заналхийлсэн хүн харъяалал зөрчин өөрийн удирддаг АТГ-т хэрэг үүсгэхийн тулд ийм үндэслэлээр баривчилсан бөгөөд 2014 оны 04-р сарын 4-нөөс эхлэн өмгөөлөгч болон миний бие Танд болон Нийслэлийн прокурорт удаа дараа хандаж байсан. Гэтэл өчигдөр прокуророос дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөрдөн байцаалтын явцад цуглуулсан бүх баримт материал нь хууль бус гэдгийг харуулж байгаа юм биш үү.

АТГ-ын мөрдөн байцаагч болон НПГ-ын прокурор Т.Оргил-Очир нарын хорих үндэслэл болгоод байсан Германы гэх хэрэг 2014 оны 08-р сарын 13-нд хэрэгсэхгүй болсон, бусдыг далайлган сүрдүүлсэн гэх хэрэг нь 2014 оны 04-р сарын 30-нд авсан мэдүүлгээр миний бие буруугүй болох нь нотлогдчихсон байх тул суллаж өгнө үү?

Эрхэм төрийн түшээд ээ

Миний бие эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч буй хэмээн итгэж хууль шударга ёсонд найдаж өнөөдрийг хүрлээ. Би ямар нэг хууль бус зүйл хийсэн бол ингэж хандах ёс суртахууны эрхгүй билээ. Гэвч би болон миний гэр бүл өнөөгийн нийгэмд байж боломгүй гэмт халдлагад өртөж эрүүл мэнд бүх зүйлээрээ хохирч байгаа тул та бүхэн /ТӨР/ иргэдээ гэмт халдпагаас хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү.

Та бүхэн надад хариу өгөхгүй байсаар байвал би болон миний гэр бүл яах ёстой вэ? XXI зууны ардчилсан Монгол улсад хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг зэрлэг ширэнгийн хууль үйлчилж буй гэж үзэж , үр удмаа хамгаалах адгуусны адилаар бүх арга хэрэгсэл боломжоо ашиглаж хуулиас гадуур тэмцэх үү? Эсвэл албан тушаалтаны дур зоргоороо өс хонзонгоос иргэдээ хамгаалж чаддаг ардчилсан оронд орогнол хүсэх үү?

Гэвч миний бие Монгол Төр ийм бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож шударга ёсыг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Үр хүүхдүүд, улс орны маань ирээдүйг ийм хууль бус ёс суртахуунгүй зүйлсээр дүүргэхгүйн тулд ардчилалын фундамент болсон хуулийн засаглалыг нураалгахгүйн тулд миний бие бүх хэлбэрээр тэмцэх болно.

Эцэст нь хувийн жижиг хонзонгоос үүдэн Төрийн хамгийн чухал бөгөөд эмзэг байгууллага болох Тагнуулын байгууллагын ажилтныг ийнхүү хэлмэгдүүлж, хэвлэл мэдээллээр ил гарахад хүргэж, энэ хэрээр ТЕГ- ын хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж буйд маш ихээр харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу, намайг сургаж хүмүүжүүлсэн, тодорхой үүрэг даалгавар, албан тушаалд итгэж томилж байсан, эх орны өмнө гавьяа байгуулах оргилуун сэтгэлээр хамтран зүтгэж байсан бүх хүмүүсээс гүнээ хүлцэл өчиж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн хурандаа Д.Цогтбаатар

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.