2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Үндэсний бөхийн нэгэн сонирхолтой баримт

Үндэсний бөхийн нэгэн сонирхолтой баримт

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Үндэсний бөхийн нэгэн сонирхолтой баримт

Цагаан Сүхбаатарын фэйсбүүкээс

Өчигдөр наадмын тэмдэглэл хөтөлж байгаад гоё зүйл анзаарлаа.

2004 оноос хойших 10 наадамд ганц бөх 10 удаа 5-ын даваанд босч, 3 бөх л 9-н удаа шөвгөрөхийн төлөөх буюу 5-ын даваанд боссон байна. Хүчит арслан Батжаргалын Ганбат сүүлийн 10 жил дараалж 5-ын даваанд босохдоо 6 удаад нь давсан байна. 9 удаа боссон 3 бөх нь Монгол улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар (2005-2013 онуудад 9 удаа 5-ын даваанд гарч бүгдэд нь давсан ч 2012 оны наадам нь асуудалтай болсон), улсын гарди Ишдоржийн Доржсамбуу (2005-2013 онуудад 9 босохдоо 3 удаад нь давсан) нар бөгөөд үлдсэн 3 дахь бөх нь Монгол улсын шилдэг харцага Түвдэндоржийн Өсөх-Ирдээүй билээ. Аварга арслангуудын болон бусад олон сайн бөхчүүдийн үзүүлж чадаагүй тогтмол сайн амжилтыг гаргаж буй Өсөх-Ирээдүй харцагын хувьд:

 

1. 2004 онд аймгийн арслан цолтой зодоглож 4 давж 5-ын даваанд у.г Ц.Цэрэнпунцагт өвдөг шороодсон.

2. 2006 онд у.х Д.Батболдыг (тухайн үед начин байсан) давж НАЧИН болоод у.з Мягмарсүрэнд өвдөг шороодсон.

3. 2007 онд у.н До.Ганхуягаар (одоогийн арслан) 4 давж 5-ын даваанд у.г М.Баяржавхланд өвдөг шороодсон (тухайн үед заан байсан).

4. 2008 онд а.а Дж.Батбаяраар 3, у.н Б.Баянмөнхөөр 4 давж 5-ын даваанд а.а Ө.Даваабаатарт өвдөг шороодсон (одоогийн харцага).

5. 2009 онд у.н Д.Лхагвадоржоор 4 давж 5-ын даваанд а.а Ц.Содномдоржид (одоогийн хацага) өвдөг шороодсон.

6. 2010 онд у.н Н.Баярмагнайгаар 3, у.н Э.Энхбатаар 4 давж, 3 жил дараалж бүдэрсэн 5-ын даваанд өмнөх жилийнхээ хариуг авч у.н Ц.Содномдоржийг давж өсөх идэр чимэгтэй болоод у.г Рагчаад (тухайн үед заан байсан) өвдөг шороодсон.

7. 2011 онд а.з Ариунбаатараар 3, а.а Н.Ганзоригоор 4, у.н Л.Нямсүрэнгээр 5 даваад улмаар шинээр начин болсон Б.Амарзаяагаар 6 давж Монгол улсын ХАРЦАГА цолтой болсон. 

8. 2012 онд а.а Ж.Сүхбатаар 3, у.н Сумъяагаар 4 давж дахин 5-ын даваанд боссон бол энэ удаад у.н Э.Энхбат 2010 оны даагаа нэхэн барилдаж харцагыг давсан байна.

9. 2013 онд у.н Ж.Гансүхээр 3, у.н Р.Пүрэвдагваар 4 давж 9 дэхь удаагаа 5-ын даваанд босоод а.а Н.Батсуурьд (одоо харцага болсон) унасан.

 

Харцагын хувьд 2003 онд у.н Азжаргалтай (одоогийн арслан) 3-ын даваанд тунан барилдаж унасан бол 2005 онд 3-ын давааны төгсгөлд 6 аймгийн цолтой бөхчүүдтэй тунаж үлдээд олимпын аварга Түвшинбаяртай таарч барилдаад, аймгийн начин цолтой байхад нь шахааны барьц сонгуулаад унаж байсан байна.

Одоо энэ амжилтаа цааш олон жил үргэлжлүүлж, олон шөвгөрч, цолоо баталж ахиулах нөөц бололцоо манай хүчит харцагад бий.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.