2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт гишүүн бодит орлогыг дэмжсэн хуулийн төсөл санаачилжээ

С.Бямбацогт гишүүн бодит орлогыг дэмжсэн хуулийн төсөл санаачилжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

С.Бямбацогт гишүүн бодит орлогыг дэмжсэн хуулийн төсөл санаачилжээ

 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг 232000 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилсан байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бага, дунд орлоготой иргэдийн орлого нэмэгдэх боломж бага, нөгөөтэйгүүр үнэ, ханшийн өсөлтөөс үүдэн худалдан авах чадвар нь илт буурч байгаа, цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй энэ үед төрийн зүгээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болох үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.
Тиймээс тус хуулийн 24.1-т заасан 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг өсгөх замаар иргэдийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү  татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр буюу 232000 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэж С.Бямбацогт гишүүн үзжээ. Татварын хөнгөлөлтийн хэмжээг 232000 төгрөг болгосноор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой ажээ. 
Хөдөлмөрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 1.1 сая гаруй идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 8.4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа гарчээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хамгийн багадаа 100 орчим мянган иргэний амьдралд бодитой хувь нэмэр оруулах юм байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.