2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » "Шинэ шилтгээн" компаний барилгад осол гарч 30 настай залуу нас барав

"Шинэ шилтгээн" компаний барилгад осол гарч 30 настай залуу нас барав

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Залуу гэр бүл-2” барилга дээр ажиллаж байсан хүн цахилгаан гүйдэлд цохиулж нас баржээ.

Тодруулбал СХД-ийн долдугаар хороонд байрлах "Эн Эн Жи Юу" компанийн захиалгаар "Шинэ шилтгээн" компанийн гүйцэтгэж буй 13 давхар, 216 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан 30 настай О эрэгтэй хүчдэлд цохиулж амь насаа алдсан байна. Тэрээр барилгын гадна талын хамгаалалтын саравчийг тогтоосон төмөр өрлөг хийхэд саад болж байна гээд сугалж авах гэж байгаад үзүүрийг нь өндөр хүчдэлийн утсанд хүргэснээр амь нас нь хохирсон байна.

Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд санхүүгийн маргаан гарч барилгын ажлыг долоо хоногийн хугацаатайгаар зогсоогоод байсан боловч захиалагч компани хувь хүний барилгын бригадтай гэрээ байгуулан шавар, өрлөгийн ажил хийлгэж байснаар уг осол гарсан байна гэж эх сурвалж мэдээллээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.